Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Толгойтын хүүхдүүд өөрсдийн бичсэн шүлгийн номоо гардан авлаа

2015 оны 3 сарын 17

Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 42, 62, 65, 106, 107, 122, 123 –р сургуулийн сурагчдын дунд ”Толгойтын уянга” яруу найргийн тэмцээнийг өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр санаачилан Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албанаас зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд оролцсон хүүхдүүдийн шүлгийг эмхтгэн ном болгон хэвлүүлээд Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль дээр “Номын баяр”-аа хийлээ. Номын баярт Сонгинохайрхан дүүргийн сургуулиудын захирал, эцэг, эхийн төлөөлөл, “Цалиг онгод” ахмадын утга зохиолын нэгдэл,  тус дүүрэгт амьдран сууж буй яруу найрагчид оролцов. Шүлэг бичиж, хүүхдийн гэгээн сэтгэлээр жигүүрлэж яваа сурагчид номын баяраараа ”Толгойтын уянга” номоо баринтаглан авсандаа баяртай байсан. Тэд яруу найргийн гэгээн мөрүүдээ аав ээж, найз нөхдөдөө уншин өгч, ах эгч нарынхаа сэтгэлийн үгийг сонсон нэг өдрийг хүсэл тэмүүллийнхээ гэгээн бүхнээр хөглөн өнгөрөөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19247
0 эможи
keyboard_arrow_up