Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Лхамсүрэнгийн Үнэнбат (1956-2015)

2015 оны 3 сарын 17

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Лхамсүрэнгийн Үнэнбат 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз хохирол учирлаа.

            Л.Үнэнбат нь 1956 онд Завхан аймгийн Тэс сумын малчин Баттөмөрийн Лхамсүрэнгийн 8 дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр 1975 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн сургууль, 1975-1981 онд ЗХУ-ын Свердловск хотын Политехникийн дээд сургуулийг Дулааны инженер, 1981-1984 онд Монгол улсын Их сургуулийг Статистикч-Эдийн засагч, 1991-1992 онд Удирдлага хөгжлийн институтыг Төрийн удирдлагын аргазүйч мэргэжлээр тус тус төгсөж, 1999 онд Техникийн ухааны, 2008 онд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

            Ажил хөдөлмөрийн гараагаа 1981-1983 онд Завхан аймгийн Улиастай хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны орлогч даргаас эхлэн 1984-1987 онд Завхан аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1987-1990 онд Завхан аймгийн Тээврийн удирдах газарт эдийн засагч, 1990-1996 онд Завхан аймаг дахь Ардчилсан Социалист хөдөлгөөний тэргүүн, аймгийн Монголын Социал Демократ намын улс төрийн ажилтан, 1995-1996 Монгол хаан ХХК-ын захирал, 1996-1999 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний төвийн Тамгын хэлтсийн дарга, Удирдлага, санхүүгийн газрын дарга, 2000-2004 онд Хан-Уул дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, 2004-2008 онд Монгол хаан ХХК-д менежер, 2008-2011 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, 2012 оноос Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байв. 

            Л.Үнэнбат нь 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож Завхан аймагт Ардчилсан Социалист Хөдөлгөөн, МСДН-ын салбарыг үүсгэн байгуулж, удирдан чиглүүлж байсан бөгөөд улмаар ХУД-ын Ардчилсан намыг төлөвшин хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан ардчиллын ахмад партизан байлаа.

Тэрээр 2008-2015 онд Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтын хэрэгжилтийг хангахад өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, хүч чадлаа дайчлан ажиллаж ирсэн бөгөөд Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадыг нэгдсэн удирдлагаар хангаж, нийт төрийн албан хаагчидтай чин сэтгэлээсээ элгэсэг дотно харьцаж, үлгэрлэн манлайлж чаддаг төрийн захиргааны шилдэг удирдах ажилтан байлаа.

Л.Үнэнбат нь Улсад тасралтгүй 34 жил ажиллахдаа Монгол улсын хөгжил цэцэглэлт, Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт өөрийн эзэмшсэн мэдлэг боловсрол, авьяас чадвараа харамгүй дайчлан ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсныг нь төр засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, статистик, хүнс, банк санхүүгийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг, “Олимпийн алдар” одонгоор тус тус шагнажээ.   

Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч сэтгэл, эрдэмт даруу, хүнлэг сайхан зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

Ум сайн амгалан болтугай

 

Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19252
0 эможи
keyboard_arrow_up