Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ил тод хяналт шалгалтын шинэ тогтолцоонд шилжлээ

2015 оны 3 сарын 18

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын чиглэл бүрээр бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, улсын байцаагчид, мэргэжлийн холбоодын оролцоо, идэвхи, дэмжлэгтэйгээр 174 хяналтын хуудсыг боловсруулан гаргаж дууслаа.

Хяналтын хуудас нь хууль ёсны баримт бичиг бөгөөд хяналтын хуудсанд бизнесийн дагаж мөрдөх ёстой норм, норматив, дүрэм журмын асуумж багтдаг бөгөөд байцаагчийн шалгалтын хүрээг ил тод, нээлттэй болгож өгсөн хамгийн чухал ач холбогдолтой юм.

Хяналтын хуудастай болсноор :

Бизнесийн байгууллагууд өөрөө өөрийгөө  хянах хяналтын тогтолцоо бий боллоо. Мөн шалгалтын үйл ажиллагаа шалгуулагч этгээдэд ойлгомжтой, ил тод, хяналт шалгалтыг улсын байцаагчийн нөлөөллөөс ангид адил тэгш хараат бусаар хэрэгжүүлэх нөхцөл бүрддэг, шалгалт хийхэд дарамтыг багасгаж байна.

Хяналтын хуудас гэдэг 2 үгний цаана " Чанар, ил тод байдал, хариуцлага, үр ашиг" гэсэн олон чухал утга санаа агуулагдаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага өнөөдөр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо, Монголын барилгачдын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын авто замчдын холбоо зэрэг байгууллагатай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хяналт шалгалтын ажлыг нээлттэй, ил тод байлгах чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ингэснээр мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай хамтран хяналтын хуудсыг сурталчлах, боловсронгуй болгох, хэрэгжүүлэхээс гадна хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглах хяналтын бүх хуудсыг албан ёсоор хүлээлгэн өгч бизнес эрхлэгчдэд нээлттэй хүргэх боломжийг бүрдүүллээ. Энэ нь ямар ч бизнест тавигдах шаардлага, байцаагч юуг шалгах нь аж ахуйн нэгжүүдэд тодорхой боллоо гэсэн үг. Ингэснээр хяналт шалгалт нэрийн дор улсын байцаагч хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх, бизнест эрхлэгчдэд дарамт шахалт үзүүлдэг гэсэн ойлголт бүрэн арилж байна.

Цаашид Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжид тулгараад буй хүндрэлтэй асуудлуудыг хамтран шийдэх арга замыг эрэлхийлэх, хяналтын хуудсыг хэрэглэж хэвшсэнээр өөрт учирч болох аливаа эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бизнесийн үйл ажиллагаа нь тогтвортой өсөн дэвжих боломж бүрдэж байна. Энэ бүхэнд Мэргэжлийн хяналтын байгууллага дэмжлэг үзүүлж тухайн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжинэ.

Хяналтын хуудсыг МХЕГ-ын http://inspection.gov.mn/ цахим хуудаснаас үнэ төлбөргүйгээр татан авч, хэрэглэх боломжтой.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19330
0 эможи
keyboard_arrow_up