Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төлөвлөлтөнд орсон газарт өмчлөх эрх авсан иргэд газраа хураалгана

2015 оны 3 сарын 20

Нийслэлийн иргэд цахимаар бүртгүүлж, 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газрыг компьютерийн сонголтоор өмчлөх эрхтэй болох шийдвэр гарснаас хойш хэд хэдэн удаа энэхүй ажлыг амжилттай зохион байгуулаад зарим айл газартаа төвхнөөд амжсан. Гэтэл 10 байршилд төлөвлөсөн дэд бүтцийн ажил хийгдэх хэсэг иргэдийн өмчлөлд очсон байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг баригдах газар иргэдийн өмчлөлд очсон байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж уг газрын өмчлөлийг хүчингүйд тооцох аж. Үүнд, Хан-Уул дүүргийн 10, 12 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо-Соёондын ам, 32 дугаар хороо Эмээлт уулын хэсэг гэх мэт газрууд оржээ. Эдгээр газарт цэцэрлэг 19, сургууль 16, үйлчилгээний 28 байршил, хороо өрхийн эмнэлэг 9 байх ёстой аж. Засаг даргын захирамж гармагц олон нийтийн мэдээллийн хэрэгслээр газруудын байршлыг мэдээлэх аж. Уг захирамжид нийслэлийн хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хяналт тавьж ажиллахаар боллоо. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлээс шинэ суурьшлын бүсэд дэд бүтэц тавих мөнгө хомс. Иймд тухайн газрын тохижуулах эрхийг аль нэг хувийн хэвшилд олгоно. Хувийн хэвшлийн байгууллага тухайн орчноо тохижуулаад дэд бүтэц татаад газраа түрээслэх юм уу зарж захиран зарцуулах эрхтэй. 11 метр өргөнтэй зам тавьж байгаа бол эргэн тойрны 100 метрийн радиусыг тухайн компанийн мэдэлд өгнө. Энэ жишгээр л бид шинээр суурьшлын бүсийг хөгжүүлэх боломжтой” гэж байлаа.      

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19474
0 эможи
keyboard_arrow_up