Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Яармаг” суурьшлын шинэ шугам сүлжээний ерөнхий төлөвлөлт хийгдэж байна

2015 оны 3 сарын 24

Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Яармаг, Нисэх орчмын гэр хороолол, Буянт-Ухаа, Яармаг шинэ хорооллыг Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэгт шинэ суурьшлын бүс бий болгож Улаанбаатар хотын нүүр царайг илэрхийлсэн өвөрмөц орон зайг байгуулахаар төлөвлөсөн байна.

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БХБЯ-ны “Дэд бүтэц” инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд энэ онд "Яармаг" орон сууцны хорооллын 15.0 км цэвэр усны гол шугам сүлжээ, "Яармаг" орон сууцны хорооллын 14.5 км бохир усны гол шугам, насос станцын барилга, гадна цахилгаан хангамжийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Тус дэд төвийн бохир усны шугамыг барьж байгуулах бэлтгэл ажил үндсэндээ хангагджээ.

Өнөөдөр “Дэд бүтэц” төслийн нэгж, Ус Сувгийн Удирдах Газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар гүйцэтгэгч компаний төлөөлөл хамтран шугам хоолой хийгдэх ажлын талбай дээр хэмжилт хийж шугам хоолой угсрах байршлыг эцсийн байдлаар тохиролцлоо. Түүнчлэн Яармагын гэр хорооллын ариутгах татуургын зураг дээр стандартын судалгаа хийж трассын хэмжилт хийж эцсийн зураглалыг хийсэн байна.

Урьдчилсан байдлаар нийт 15089 м урт ариутгах татуургын шугам хийгдэхээр хэмжилт хийгдсэнээс энэ онд ариутгах татуургын 14500 км шугам, 3 насос станцыг барих юм. Үүнээс гэр хороололд 3484 м урт шугам, автозамын урд талын шинээр төлөвлөж байгаа хороололд 11605 м урт шугам хоолойг угсрана. Харин үлдсэн 12 км бохир усны гол шугам хоолойн хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй байгаа ажээ.

Уг инженерийн шугам сүлжээ дэд бүтэц шийдэгдсэнээр одоогийн Хан-Уул дүүрэг Яармагийн орчимд нийт 49600 өрхийн 178400 хүн амтай аялал жуулчлал, аж үйлдвэр, төр захиргааны байгууллага бүхий суурьшлын дэд төвбайгуулагдах үндэс суурь бүрдэх юм. Төлөвлөлт хийгдэж буй газар Дархан цаазат Богд хан  уулын ар, Хатан Туулын Хөндий дагуу Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх орчимд хотын төвөөс баруун урагш 7 км-ийн зайд 4,5,6,7,8,9,10,16 хороодын нутаг дэвсгэрийг хамран 4400 га талбайг эзлэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19647
1 эможи
keyboard_arrow_up