Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Хан-Уул” дүүрэгт хэлтэс, албадын уялдаа холбоог сайжруулах сургалт болж байна

2015 оны 3 сарын 25

Улаанбаатар хотын захирагч буюу Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн “Гамшигаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” 2015 оны А/30 дугаар захирамжийн дагуу “Хан-Уул” дүүргийн хэмжээнд “Гамшигаас хамгаалах иж бүрэн сургууль” хөтөлбөрийг өнөөдөр зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд  гарч болзошгүй гамшгийн үеэр онцгой байдлын хэлтэс, албадууд  хэрхэн хоорондоо уялдаа холбоотой ажиллах тухай сургалт, хэлэлцүүлэгийг Иргэдэд үйлчлэх төвийн байранд өрнүүлж буй. Уг хэлэлцүүлэгт дүүргийн “Мэргэжлийн хяналтын хэлтэс”, “Эрчим хүчний алба”, “Дулаанаар хангах алба”, “Хөдөлмөрийн хэлтэс”  “Халамж үйлчилгээний хэлтэс” “Нэгдсэн эмнэлэг” зэрэг 10 гаруй байгууллага оролцож байна.  

Онцгой комисс, албад мэргэжлийн ангийн үндсэн чиг үүрэг нь хүн, мал амьтан хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт эд зүйлсийг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүрэгтэй байдаг аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19680
0 эможи
keyboard_arrow_up