Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Засаг дарга Ж.Ганхуяг “Улс төрд шинэ манлайлагч” төслийн оролцогч П.Гандолгорыг хүлээн авч уулзлаа

2015 оны 3 сарын 31

“Улс төрд шинэ манлайлагч” төсөл нь нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжиж байгаа зорилтот төсөл бөгөөд оролцогчид нь үг, үйлдлээрээ нийгэм, олон нийтийн хандлагад эерэг нөлөө үзүүлэх хэмээн зорилгоо тодорхойлсон билээ.

Энэ зорилгын хүрээнд төслийн шилдэг 31 оролцогчид 2015.03.30-ны өдрөөс 04.05-ны өдрийг хүртэл нийт 21 аймаг 9 дүүрэгт  7 хоногийн хугацаатай  ажиллаж байна. Энэ үеэр Хан-Уул дүүргийн иргэн шилдэг 31 оролцогчийн нэг П.Гандолгорыг тус дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дүүрэг орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан санал солилцож, иргэд, олон нийт төр засгаас чухам юу хүсч байна, орон нутгийн хөгжлийн бодит байдал, хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын зэрэгцээ түмэн янзын өнгөтэй амьдралд аливаа зүйлд эерэг талаас нь хандвал орон нутгийн хөгжлийн сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйл олон байгааг манлайлагч залуус өөрийн өнцгөөр олж харах, энэхүү төслөөр олж авсан өөрийн боломжийг ашиглан бусад залуучуудад боломж олгож, тэдний санаа бодлыг нэвтрүүлэгтээ тусгах, төслөө сурталчлах, олон нийтэд мэдээлэхэд энэхүү томилолтын  гол зорилго оршиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19888
0 эможи
keyboard_arrow_up