Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүчит шонхор захын түрээслэгчдийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэв

2015 оны 3 сарын 31

Авто замын ачааллыг бууруулах ажлын хэсэг хуралдаж Дэнжийн мянгад байрлах Хүчит шонхор захын зарим түрээслэгчийн амралтгүй ажиллах хүсэлтийн талаар хэлэлцэв. Ажлын хэсгийнхэн “Шонхор зах  нь нийслэл хотын махны бөөний цэг учраас худалдан авагчдын бөөгнөрөл ихтэй. Үүнээс үүдэн авто замын түгжрэл байнга үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр  нөлөөлж, зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын томоохон зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн баталсан захирамжийн дагуу Хүчит шонхор захад хамаатай хэсгийг хүчингүй болгох  боломжгүй юм. Нийслэлийн иргэдийн хүнсний бүтээгдэхүүний гол хэрэгцээг хангадаг махны бөөний цэгийн хувьд долоо хоногт нэг удаа амарч их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эрүүл ахуйн дэглэмийг сахих ёстой. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан байгаа. Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, замын түгжрэлийг бууруулах нь нэг байгууллагын эрх ашгаас илүү чухал болоод байна” гэсэн юм.
Мөн цаашид эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийг хаах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон. Эдгээр түрээслэгчийг өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзаад шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэдгийг хэлж байсан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19916
0 эможи
keyboard_arrow_up