Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

2015 оны 4 сарын 02

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны дөрөвдугаар сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн бүс нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Тэс голын сав газраар 1 хэм хүйтэнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 03-наас дөрөвдүгээр сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 3,4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 3-4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар, 6-нд зүүн зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19976
0 эможи
keyboard_arrow_up