Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХУД “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2015” нээлтийн ажиллагаа боллоо

2015 оны 4 сарын 02

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2015” нээлтийн ажиллагаа, ажил олгогчдын зөвлөгөөнийг “ХАБЭА-н тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний дөрөв дэх хөтөлбөр”, Монгол улсын Засгийн газрын 2008 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” болон тэдгээрт нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангах, хууль тогтоомжийг сурталчлах, байгууллагуудад гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ижил төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд хоорондоо харилцан туршлага солилцох, тэдний хууль эрх зүйн болон ажил төрлийн мэдлэгийг дээшлүүлэх” зорилготойгоор Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2015 оны 4 дүгээр сарын 1-нд хийлээ.

Ажил мэргэжлийн зөвлөгөөнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Д.Анхбаяр, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Т.Эрдэнэ, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн Хөдөлмөрийн нөхцөл судлалын хэлтсийн дарга А.Цэнгэлмаа, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл зэрэг холбогдох хэлтэс албад зэрэг төсвийн 42 байгууллага, хувийн хэвшлийн ажил олгогч 50 байгууллага оролцлоо.

Зөвлөгөөнөөр дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд”
  • “Хөдөлмөрийн нөхцөлийн эрсдэл, хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх тухай”
  • “Эрүүл ажлын байр”
  • “Галын аюулгүй байдлын талаар аж ахуй нэгж байгууллагуудад анхаарах асуудал”
  • “2014 онд дүүргийн хэмжээнд гарсан осол зөрчил болон аж ахуй нэгж байгууллагуудад анхаарах зарим асуудлууд”

           “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУГ” аялуулах үйл ажиллагааг эхлүүлэн “Депод” ХХК-д тугаа шилжүүлэн өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20004
0 эможи
keyboard_arrow_up