Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ Зөвлөгөө, мэдээллийн төв ажиллуулж эхэллээ

2015 оны 4 сарын 03

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэллээ. Энэ төв Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа ажил, үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлэн, албан бичиг, өргөдөл, гомдол хүлээн авч хариу өгөх юм. Мөн мэдээлэл хүлээн авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-1286 дугаарын нээлттэй утас ажиллуулан, цахим мэдээллийн “Touch screen” комьютерыг ажилд орууллаа. Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллагын ажил иргэд, аж ахуйн нэгжид улам ойртож ил тод болсны зэрэгцээ  шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжийг бүрдүүлж байна.

Зөвлөгөө, мэдээллийн төв ажлын өдрүүдэд 08.30-17.30 цаг хүртэл ажиллах бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг хариуцсан мэргэжилтнээс гадна Дэд бүтэц, Цөмийн болон цацраг, Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин, геологи, уул уурхай, Эрүүл мэнд, боловсрол, соёл, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хил, хорио цээр гэсэн хяналтын зургаан газрын байцаагч нар сар бүр хуваарийн дагуу ажиллаж зөвлөгөө, мэдээлэл өгнө. 

Цаашид аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд нэг загварын хаяг бүхий Зөвлөгөө, мэдээллийн төв байгуулж ажиллуулах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20051
0 эможи
keyboard_arrow_up