Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд энэ жил 6000 гаруй том мод шилжүүлэн суулгана

2015 оны 4 сарын 03

“Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч,шийдвэрлэх” асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

 



Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдасны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулахаар төсөл боловсруулсан байна. Том мод шилжүүлэн суулгаснаар ногоон байгууламжийн 8-12 жилийн арчилгаа, хамгаалалтын ажлыг хэмнэж, агаарын бохирдол, бичил тоосонцорыг өөртөө шингээж, дуу чимээг багасгаж,ногоон массыг нэмэгдүүлэн хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх чухал ач холбогдолтой юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардалд 500 сая төгрөгийг тусгасан байна. Тус ажлыг зохион байгуулах судалгааг нийслэийн төвийн дүүргүүдийн гудамж, талбайд хийсэн бөгөөд эхний ээлжинд 3105 ширхэг модыг таримал ой, мод үржүүлгээс шилжүүлэн суулгах боломжтой гэж байгаагаа нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч онцолж байна.
Том модыг шилжүүлэн суулгах ажил нь тусгай технологи, шаардлагын дагуу хийгддэг бөгөөд 2015 онд огтолж устгах замаар гүйцэтгэхээр төлөвлөсөн модыг шилжүүлэн суулгахаар тооцжээ.Модны сонголыг хийхдээ 3-5 метрийн өндөртэй ой-ургамлын нэг мужлалд хамаарах модыг авах, цаг уурын хувьд ижил нөхцөл ургаж чадах болон шинэ газраа амархан дасах модыг сонгох зэрэг шаардлагатай. Өмнө нь том модыг НЗДТГ-ын урдах талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суулгасан бөгөөд амьдрах чадвар 100 хувь байгаа юм.
Эхний ээлжинд дараахь газруудад том модыг шилжүүлэн суулгахаар төлөвлөж байна.

  1. Наадамчдын гудамж (Яармагийн гүүрнээс Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл 8км авто зам дагуу) – 4000 ш
  2. Саппорогийн уулзвараас 10-р хороолол хүртэл авто замын тусгаарлах зурваст – 200 ш
  3. Москвагийн гудамж 60 ш
  4. Турк Монголын цэцэрлэг 50 ш
  5. Занабазарын гудамж 50 ш
  6. Ботаникаас Улиастайн гүүр хүртэл – 450 ш
  7. Их Монгол Улсын гудамж 100 ш
  8. Нисэхийн шинэ спорт цогцолбороос урагш төв аймгийн шалган нэвтрүүлэх хүртэл 1100 ш
  9. Баруун 4-н замаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл том мод шинээр суулгах – 95 ш

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжээд, холбогдох хуульд нийцүүлэн зохион байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20054
0 эможи
keyboard_arrow_up