Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АСЕМ-ын уузалтад зориулсан эко хаус Богд уулын аманд баригдаж байна

2015 оны 4 сарын 08

Төрийн тусгай хамгаалалттай газар болох Богд уулын аманд нэгэн шинэ барилга баригдаж байна. Тодруулбал АСЕМ виллаж гэх дээд зэрэглэлийн байгууламж юм. Энэхүү барилга нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэнг ирэх төрийн тэргүүндэд зориулагдан баригдаж байгаа аж.

Хамгийн сүүлд, 2014 онд Италийн Миланд болсон АСЕМ-ын уулзалтад дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн, Ерөнхий сайд нар, албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээлэл зэрэг 5000 гаруй хүн оролцож байсан юм.

Харин манай улсад болох дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахлан ажиллаж байгаа.

Энэ хүрээнд таван дэд ажлын хэсэг гарч чиглэл, чиглэлээр тус уулзалтад бэлтгэж байна. Дээд хэмжээний энэхүү уулзалтыг эх орондоо зохиох болсон нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах маш том боломж болно гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа юм байна. Гэтэл заавал тусгай хамгаалалттай газарт барих шаардлага байсан уу гэх асуулт байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20232
0 эможи
keyboard_arrow_up