Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХУДүүргийн хөдөө аж ахуйн салбараас нийслэлийн шилдэгүүд тодорлоо

2014 оны 2 сарын 03

Нийслэлийн засаг дарга Монголын уламжлалт  сар шинийн баярын өмнө  тэргүүний фермер, тэргүүний тариаланч, тэргүүний тариаланч хамт олныг шалгаруулдаг уламжлалтай билээ.

2013 оны ажлаараа тэргүүлсэн тус дүүргийн “Неоншел” ХХК – ийн захирал Т.Далантай, 12-р хорооны иргэн Н.Баттөмөр нар  “Нийслэлийн тэргүүний фермер”-ээр, С.Мөнхжаргал захиралтай Баялаг жимс  ХХК –ийн хамт олон “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор, Ханна ус хоршооны ногоочин Д.Баатарзул “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар тус тус шалгарлаа.

“Неоншел” ХХК: “Неоншел” ХХК нь 2008 оноос эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн  12000  гаруй  шувуутай, 15 ажилтан, ажиллагсадтай дүүргийн томоохон шувууны аж ахуй юм. Тус компани нь  нийслэл, дүүргийн иргэдийн хүнсний хэрэгцээнд жилд 2.1 – 3.1 сая өндөг, 7.2 - 10.8 тонн мах нийлүүлдэг.

Иргэн Н.Баттөмөр: дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Баттөмөр нь  2002 оноос эхлэн 2 ажилчин, 6 үхэртэйгээр анх  үхрийн фермийн үйл ажиллагаа эхэлсэн бол өнөөдөр   36 үхрийн багтаамжтай фермтэй,  10 орчим ажилтан, ажиллагсадтай үйл ажллагаа явуулж, хар тарлан үүлдрийн 46 үхрийн 23 саалинд ашиглан жилд  25500 – 31400 л  сүү нийслэлийн хүн амын хэрэгцээнд  нийлүүлж байна.

Баялаг жимс” ХХК:  дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Баялаг жимс” ХХК нь 2009 оноос эхлэн өвөл, зуны хүлэмжийн аж ахуй, усалгаатай тариалан эрхэлж хүнсний 16 нэр төрлийн нарийн ногоо тариалж, жилд 88 – 155 тн ногоо хурааж, нийслэлийн хүн амын хэрэгцээнд нийлүүлж ирсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  дүүргийн  шилдэг  аж ахуй юм. Мөн 2000м2 талбай бүхий өвлийн хүлэмж, 3100 м2 талбай бүхий зуны хүлэмжинд 10 нэр төрлийн нарийн ногоо тариалж жилд 2-3 удаа ургац хураадаг ба мөн 1,5-2 га орчимд ил талбайн тариалан эрхэлж 6 нэр төрлийн нарийн ногоо тариалж ирсэн. Байгуулагдсан цагаас эхлэн БНХАУ-аас мэргэжилтэн урьж ажиллан өөрийн 15  ажилтнаа мэргэшүүлэн  бэлтгэж авсан туршлагатай аж ахуй нэгж юм.

Иргэн Д.Баатарзул: дүүргийн 13 дугаар хороонд байрлах Ханана Ус хоршооны ногоочин Д.Баатарзул нь  2003 оноос  3 га эргэлтийн талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэл эрхэлж, өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэсэн хөрөнгө ор уулалт хийж, байнгын ажлын байр 2,  түр  ажлын байр 20 орчим ажлын байр  шинээр бий болгож ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Тус хоршоо нь нь  600 м2 талбай бүхий зуны хүлэмжинд 5 нэр төрлийн нарийн ногоо, 3 га усалгаатай  тариалан эрхэлж, жилд 60-74 тн ногоо хурааж нийслэлийн хүн амын хүнсэнд нийлүүлдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
206
0 эможи
keyboard_arrow_up