Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлээс тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олныг “Монгол цэргийн жавхаа” уралдааны шилдгээр шалгаруулна

2014 оны 2 сарын 03

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 1 сарын 30-нд болж хуралдаанаар Монгол цэргийн жавхаа уралдааныг  зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын санаачилгаар анх удаа цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудад эх орноороо бахархах, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор нийслэлд байрлах анги, нэгтгэлүүдийн дунд тэргүүний жагсаалч хамт олныг шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг зохион байгуулж, эхний гурван байрт орсон жагсаалч хамт олныг мөнгөн шагнал, байраар шагнаж урамшуулсан юм. Харин энэ жилийн хувьд  цэргийн алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулан, эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэх зорилгоор уралдаанд оролцох анги нэгтгэлүүдийн тохижилтыг уралдааны нэг шалгуур болгож байгаа юм байна.
 Өнгөрсөн жилийн хувьд “Монгол цэргийн жавхаа” тэмцээний тэргүүн байрт шалгарсан хурандаа н.Батболд ахлагчтай 032 дугаар ангийг 10 сая, хоёрдугаар байрт шалгарсан, хурандаа н.Гансэлэм ахлагчтай 150 дугаар ангийн алба хаагчдыг найман сая, гуравдугаар байрт шалгарсан, хурандаа н.Дамба ахлагчтай 084 дүгээр ангийнхныг зургаан сая, тусгай байр эзэлсэн, хурандаа н.Банди ахлагчтай 120 дугаар ангийн алба хаагчдыг дөрвөн сая төгрөгөөр тус тус шагнаж, урамшуулж байжээ.
 Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү уралдааныг үр дүнтэй болгохын тулд  цэргийн анги нэгтгэлүүдийн тохижилтын бүтэн жилээр нь дүгнэж, цаашид тохижилтыг шалгах эрүүл аюулгүй байдлын индекс тогтоох шаардлагатай гэж үзлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Цэрэг бол залуучуудын хүмүүжлийн хамгийн том сургууль. Цэргийн алба хаасан хүн гэр орон, найз нөхөд, эх орныхоо үнэ цэнийг мэдэрч ойлгодог. Монгол цэргийн үнэлэмжийг нэмэгдүүлж, цэргийн албанд татагдах сонирхлыг залуучуудын дунд төрүүлэхийн тулд цэргийн ангийн тохижилт, цэрэг эрсийн бие авч явж байгаа байдал хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс энэхүү уралдаанд нийслэл онцгой ач холбогдол өгч, санхүүжүүлж байгаа” гэлээ. Монгол цэргийн сүр хүчийг харуулсан энэхүү уралдааныг нийслэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж,  уралдаанаар дамжуулан цэргийн албан хаагчдын нийгмийн байдлыг сайжруулахаар төлөвлөж байгаа юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
212
0 эможи
keyboard_arrow_up