Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Газар тариалангийн үйлдвэрлэл-2014” Хан-Уул дүүргийн анхдугаар зөвлөгөөн боллоо

2014 оны 5 сарын 14

Хан-Уул дүүрэг нийслэлийн 375 жилийн ойг угтаж зохион байгуулж буй “Газар тариалангийн үйлдвэрлэл -2014” дүүргийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд боллоо. Зөвлөгөөнд дүүргийн 16 хорооны газар тариалангийн үйлдвэрлэл, өрхийн тариалан эрхэлдэг 200 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцсон юм. Зөвлөгөөнийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нээж үг хэллээ. Зөвлөгөөнд ҮХААЯ-ны Газар Тариалангийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд, Нийслэлийн Үйлдвэр Аж Ахуйн газар тариалангийн хэлтсийн дарга  Ч.Төмөтулга, АДРА-Монгол ОУБ-ын хөтөлбөрүүдийн захирал Б.Тунгалаг, Хөдөө аж ахуйн залуу эрдэмтдийн холбоо ТББ Тэргүүн М.Мөнхзаяа,  Каритан Монгол ТББ-ын төслийн ажилтан С.Далайсайхан болон бусад төлөөллүүд оролцлоо. “Газар тариалангийн үйлдвэрлэл-2014”  зөвлөгөөний нэг онцлох үйл ажиллагаа нь газар тариалангийн чиглэлээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, АДРА-Монгол олон улсын байгууллагын хөтөлбөрүүдийн захирал Б.Тунгалаг нар Санамж бичигт гарын үсэг зурсан үйл явдал байлаа. ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг хэлэхдээ “Газар тариалан эрхлэгч аж ахуй нэгж иргэдээ тал бүрээс нь туслаж, дэмжин гадаадын оронд туршлага судлуулах, байгалийн гамшигийг шийдвэрлэх зорилгоор нөхөн төлбөр олгох, хүнсний ногооны хадгалалт борлуулалтыг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг байнга хэрэгжүүлж газар тариалан эрхлэгчидтэйгээ хамтран ажиллана” гэсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2949
0 эможи
keyboard_arrow_up