Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тендер гүйцэтгэгч компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дагаж, мөрдөхийг анхааруулж байна

2016 оны 8 сарын 15

Төрийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлын зохион байгуулалт нь худалдан авах ажиллагаанаас эхэлдэг. Нийслэл болон Дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагаас тендерийн сонгон шалгаруулалтыг шуурхайлахаас гадна гүйцэтгэлийг богино хугацаанд чанартай хийх чадвар, хариуцлагатай компанийг шалгаруулах мөн ажилчид, хөндлөнгийн иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах тал дээр тодорхой зарчим баримтлаж ирсэн.       

Барилга байгууламж, авто зам засвар өргөтгөл болох шугам хоолойн засварын ажил  ид өрнөж буй энэ үед компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарыг чанд мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж осол гэмтэл гарч, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Нийслэлээс тендерт оролцогчдод “Мэргэжлийн хөдөлмөр хамгааллын инженертэй байх бөгөөд үндсэн ажилтан байх”, “Ажилчдын болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгуулсан байх гэсэн шаардлагыг тавьдаг. Иймд аж ахуйн нэгжүүд хөдөлмөр хамгааллын инженерийг талбайд ажиллуулж, холбогдох дүрэм, журам, стандартыг хангуулах, технологийн шинэчлэлтэй холбогдуулаад тэдгээрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тогтмол өгч хэвших, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангах болон хэрэглэж хэвшүүлэх, туслах ажилтныг мэдээллээр хангах, шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ, хашлага хаалтыг стандартын дагуу хийж байршуулах зэрэг анхан шатны шаардлагыг хатуу баримтлах, дагаж мөрдөхийг зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35400
0 эможи
keyboard_arrow_up