Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтсээс “БАЯЛАГ БҮТЭЭГЧ-АЖИЛ ОЛГОГЧ” зөвлөгөөнийг МҮХАҮТанхимд зохион байгууллаа

2014 оны 5 сарын 30

Дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс дүүргийн ажил олгогчдын зөвлөгөөнийг “Баялаг бүтээгч-Ажил олгогч” нэрийн дор 2014.05.27-ны өдөр МҮХАҮТанхимд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Хөдөлмөрийн яамны удирдлагууд, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн холбогдох албан тушаалтнууд ирж оролцлоо. Зөвлөгөөнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг үг хэлж, ажил олгогчийн дэмжлэг авах болзол хангасан “Жүр үр” ХХК, “ОДНД” ХХК-д урамшууллыг гардуулан өгч ажлын амжилт хүсэв. Тус дүүргийн хэмжээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан 7 хөтөлбөр, 1 төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд эдгээрээс Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр нь ажил олгогчдыг дэмжиж, тэдэнд урамшуулал олгох, ажилтнуудыг үйлдвэрлэл дээр сургаж, дадлагажуулахад чиглэдэг юм. Зөвлөгөөнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, эрсдлийн үнэлгээ сэдвээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт сэдвээр АПУ ХК нь байгууллагынхаа сайн туршлагыг ярьж санал бодлоо зөвлөгөөнд оролцогчидтой хуваалцлаа. Мөн Монголын бүтээмжийн төвөөс  бүтээмжийн тухай ойлголт, бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслүүд, түүний ач холбогдолын талаар танилцуулсан нь ажил олгогчдийн сэтгэлд нийцсэн асуудал байлаа. Өнөөдрийн зөвлөгөөнд дүүргийн 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд оролцож, 1 сонин, 10 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирж уг үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3753
0 эможи
keyboard_arrow_up