Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НИЙТИЙН ТЭЭВРИЙН 13 зогсоол шинээр ашиглалтад орлоо

2017 оны 12 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг.

Дээрх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн автозамын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.

Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг энэ сараас эхлэн хүргэж байна. 

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50336
1 эможи
keyboard_arrow_up