Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Мэдээлэл харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүд чуулж байна

2017 оны 11 сарын 29

“Монгол Улсын хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайлал, чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэг Туушин зочид буудлын  Соёмбо танхимд өнөөдөр болж байна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон төрийн байгууллага, олон улсын байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, мэдээлэл харилцаа холбооны салбарын  үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа юм.

“Мэдлэгээ хуваалцаж, Хамтдаа хөгжье…” уриан дор зохион байгуулагдаж буй тус хэлэлцүүлэгт мэдээлэл харилцаа холбооны мэргэжилтнүүд салбарын хөгжил, өрсөлдөх чадварыг тодорхойлох, нийгмийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, зэрэгт саналаа нэгтгэж цаашдын бодлогоо тодорхойлох юм байна. Уг хэлэлцүүлэг маргааш өндөрлөнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50449
0 эможи
keyboard_arrow_up