Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Зүүн дөрвөн замын давхар замын ажлыг эхлүүлнэ

2017 оны 11 сарын 29

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар чуулганаар "Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийг өчигдөр хийж дууслаа.

"Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”- ийн анхны хэлэлцүүлэгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

Улаанбаатар хот 2018 онд концессын өрийн төлбөрөө барагдуулж дуусна. Зүүн дөрвөн замын давхар замын уулзварын ажлыг эхлүүлнэ.

Эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч, улс нийслэлийн төсвөөр шинэ барилгын ажлыгэхлүүлнэ. Зөвхөн нийслэлд гэхэд 100 орчим обьектын ажил хийхээр төлөвлөөд байна.

Хот, нийтийн аж ахуйн салбарт чамгүй ажил хийхээр ч төсөвлөсөн.

Бичил цэцэрлэг байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлуудыг дурьдаж болно.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлж, иргэдэд чирэгдэлгүй, барилгын компаниудад ч эрсдэлгүй ажлыг хийхээр тусгасан. Энэ ажлыг эрчимжүүлэх “Сервис центр” барих ажлуудыг ч төсөвтөө тусгасныг онцолж байна.

Хэдий нийслэлийн төсвийн бүрдүүлэлтийн 60 гаруй хувийг улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа ч МонголУлсын нэгдсэн төсвөөс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтадзориулж200 гаруй тэрбум төгрөгний ажилсуулгасан байна.

50 гаруйсургууль, 30 гаруй цэцэрлэг барих ажлыг хэлж болно. Гадаадын зээл тусламжаар хийгдэх ажлууд их бий.

“Төв цэвэрлэх байгууламж”-ийг шинээр барих ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд байна. БНСУ-ынтусламжтайгаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийг ч шинэчлэх ажлууд хийгдэнэ.

Нийслэлийн2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийн хуралхийж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэн, хороод болон намын бүлгүүд хэлэлцэхээр тогтов. Ингээд арванхоёрдугаар сарын 4 буюу даваа гарагт Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх тов гаргажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50456
2 эможи
keyboard_arrow_up