Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 28, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

2017 оны 11 сарын 30

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2017 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргйин цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм хүйтэн байна.

2017 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2,3-нд нутгийн зарим газраар, 4-нд   Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж,  явган шуурга шуурна. Салхи 1,2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50460
0 эможи
keyboard_arrow_up