Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Бид бүтээлч” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа

2017 оны 12 сарын 01

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Бид бүтээлч” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутан хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн гараар хийсэн бараа бүтээгдэхүүн, бүтээлүүдээрээ оролцсон юм. Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний “Шударга худалдаа” үзэсгэлэн гарсан байв.

Монгол улсын хэмжээнд нийтдээ 101 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг аж. Үүнээс 33,713 нь буюу 30 гаруй хувь нь нийслэлд амьдардаг юм. Тэдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Дүнжингарав, Драгон салбаруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цэг байгуулсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50560
0 эможи
keyboard_arrow_up