Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө уриалгад нэгдлээ

2017 оны 12 сарын 04

Сүүлийн жилүүдэд нийгмийг цочроосон хүүхдийн эсрэг ноцтой гэмт хэрэг зөрчлийн тоо нийслэлийн нутаг дэвсгэрт нэмэгдсээр байгаад онцгойлон анхаарч хүүхэд нэг бүрийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, хүүхдийн өсөж торниж байгаа бүхий л орчныг хүүхэд нэг бүрт ээлтэй болгохын төлөө бүтээлч санаачлагатай хамтран ажиллахыг нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, иргэд, эцэг эхчүүддээ уриалж байна. Үүнд:

-“ Хүүхэд хамгааллын тухай хууль” /2016 он/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016 он/,  Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхэд нэг бүрийн эрх, хөгжил, хамгаалалын тухай заалтуудын хэрэгжилтийн үр дүнг байгууллага бүр тайлагнаж, шинэ бүтээлч хандлагаар баяжуулан, нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэх үйлсэд нэгдэх;

– гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа эсэх, эрсдэлд орж болзошгүй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн нарийвчилсан судалгаанд үндэслэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль, эрх зүйн хүрээнд цаг алдалгүй авах;

–  хараа хяналтгүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл, хяналтыг сайжруулж, эцэг эх, асран хамгалагч, харгалзан дэмжигчидтэй хамтран ажиллах,

– эцэг, эх, олон нийийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлэх сургууль, цэцэрлэг, хороод, эцэг эхчүүд хамтран ажиллах;

– цэцэрлэг, сургуулийн орчимд гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангау, гэрэлтүүлэг камержуулалт, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагчийн асуудлыг үе шаттайгаар бүрэн шийдвэрлэх;

– цэцэрлэгийн хүүхдүүд, бага ангийн сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр олон нийтийг хамарсан үйл ажилагаа, аялал зугаалгад оролцуулахгүй байх;

– агаарын бохирдол ихтэй, ялангуяа хүйтний улиралд хүүхдийг удаан хүлээлгэхгүй байхад анхаарч, ээлж шилжих үеийн зохион байгуулалтыг хүүхдийн эрх ашигт нийцүүлэн сайжруулах,”Гараас гарт” хүргэх зарчмаар хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүлээлгэн өгч, хүлээн авч занших;

– цэцэрлэг, сургуулийн хүнсний эрүүл аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт, түгээлтийн нөхцөлийн талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулж, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх;

– цэцэрлэг, сургуулийн цэвэр усны хангамжийг сайжруулж, агаарын бохирдлоос хамгаалахад чиглэсэн арга хэмжээг тодорхой үе шаттай хэрэгжүүлэх;

–  зочид буудал, баар цэнгээний болон компьютер тоглоомын газруудад хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, хяналтыг чангатгах;

– олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт орчин дахь сөрөг нөлөөтэй мэдээлэл, зар сурталчилгаа, ялгаварлан гадуурхалтаас хүүхдийг хамгаалах заавар зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулж, эрсдэлээс хамгаалахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;

– хүүхдийн асуудалтай холбоогүй нэг ч хүн, нэг ч айл өрх, нэг ч албан байгууллага гэж үгүй.

– иймд ирээдүй, хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүргээ хуулийн хүрээнд нэр төртэй хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хөгжлийг дээдэлж, хамгаалах асуудалд “Бид хамтдаа” бүтээлч санаачилгатай, хариуцлагатай хамтран оролцоно гэдэгт итгэл төгс байна.

– уриалгын дагуу цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг байгууллага, салбар, нэгж хамт олны хүрээнд хэлэлцэн төлөвлөж, “ ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ” үйл ажиллагаагаа шинэ шатанд гарган ажиллацгаая!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50621
0 эможи
keyboard_arrow_up