Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 27, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ Дэлхийн хотуудын агаарын бохирдлын хэмжээг тогтоожээ

2017 оны 12 сарын 04

Related image

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар Агаарын  бохирдол  жилд  3 сая  хүний  нас баралтын шалтгаан  болж  байна. Хятад  улс   агаарын  бохирдлоос  болж  жилд  1 сая орчим хүн нас  барж  байгаагаараа  хар жагсаалтын  тэргүүнд бичигдэж байна. Энэтхэгт  энэ тоо 600 мянгад  хүрдэг бөгөөд   агаарын  бохирдлоос  үүдэлтэй нас  баралтаараа тэргүүлэгч  2 дахь  орон болдог байна. Бензин, дизель хөдөлгүүрт автомашины утаа болон нүүрсхүчлийн хийн хаягдлын уршгаар  өнөөдөр дэлхийн 2100 гаруй хотод агаарын бохирдол хэвийн түвшнээс даваад байгааг тэд  сануулсан  байна. 

Тухайлбал Их Британийн 44 хотын  агаар мандал  дахь  хорт хийн хаягдлын хэмжээ  Дэлхийн  эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон  хэмжээнээс их  байна. 1990 оноос хойш хатуу түлшийг хязгаарлах арга хэмжээ аваагүйтэй холбоотойгоор агаарын бохирдлын хэмжээ 11.2 хувиар өссөн.  2015 оны байдлаар Азийн 21 оронд 803 мянган хүн нүүрсний хорт хий ялгарлын уршгаар амиа алдсан. Түүнчлэн 2000-2016 оны хооронд агаарын хэм 0.9 цельсээр нэмэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд эх газар далайгаас хурдан дулаарч байгааг онцолж байна. Агаарын дулааралтай холбоотойгоор өндөр настнуудын өвчлөл 125 саяар нэмэгдсэний зэрэгцээ гадаа ажиллах боломж 5.3 хувиар буурчээ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч буй улс орон нэмэгдэж байгаа боловч тэдний ихэнх хувийг өндөр хөгжилтэй орнууд эзэлж байгаа юм байна.

Улс орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд тээврийн хэрэгсэл, эрчим хүч, эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулж байгаа. Энэ ажлын хүрээнд хатуу түлшний хэрэглээг багасгаж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлж, дахин сэргээгдэх эрчим хүч ашиглах болсон. Цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт жил бүр 77 сая нэмэгдэж байгаа боловч дэлхий дахинд ердийн бензин болон дизель хөдөлгүүртэй 1.2 тэрбум машин байгаа юм байна.

Эх сурвалж: MNB.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50651
0 эможи
keyboard_arrow_up