Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс Голомт банктай хамтран ажиллаж байна
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс 2017 онд Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн нэг тэрбум төгрөгийг тендэрт шалгарсан Голомт банканд байршуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай гэрээ байгуулан, гэрээний дагуу 5 дугаар сараас эхлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран ажиллаж байна. Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлд 43 хувиараа хөдөлмөр эрхлэгч, 40 аж ахуй нэгж, 3 нөхөрлөл, хоршоо хамрагдахаар хүсэлтээ гаргаж, голомт банк руу тодорхойлолт гарган өгсөн.12 сарын 01-ний өдрийн байдлаар 9 иргэн 66 сая төгрөг, 15 Аж ахуй нэгж байгууллага 282 сая төгрөгөөр дэмжигдэж нийт 348 сая төгрөгийн зээл авсан, 131 байнгын ажлын байраа хадгалж байхаар нэмж ажлын байр шинээр бий болгох гэрээ байгуулан бизнес үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад тодорхойлолт авсан хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо, ААНБ нь банкны ажлын хэсгээр судлагдаад явж байна. Ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн хүүгийн төлбөр нөхөн төлөх үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.7-д заасан заалтын хүрээнд 2015, 2016 онд 2 сая хүртэл төгрөгний зээл 10 иргэн авсан байна. Үүнээс 2017 оны 1 дүгээр улиралд 3 иргэн хүүгийн төлбөр авахаар зээлээ хугацаандаа төлж дууссан материал, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж 663 мянга 477 төгрөгний хүүгийн нөхөн төлбөрийн хөнгөлөлт авчээ.