Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах салбар комиссын 3 дугаар хурал боллоо

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын 3 дугаар хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо.

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг “Улсын үзлэг явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэгийг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, “Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамжийн хүрээнд дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг 2019 оны ээлжит улсын үзлэгийг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулсан байна.

Улсын үзлэгт нийслэлийн орон нутгийн өмчит болон төсөвт байгууллагууд, дүүргийн дэргэдэх хэлтэс, албад, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд, эрүүл мэндийн байгууллагууд зэрэг нийт 1259 байгууллага хамрагдаж, үзлэгийг 12 салбар комиссын 47 ажлын хэсгийн 218 төрийн албан хаагч 2019 оны наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 14-ний хугацаанд явууллаа.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг салбар комисс таван сар гаруйн хугацаанд ажиллаж, улсын үзлэгийг хоёр үе шаттай зохион байгуулж, нэгдсэн дүнгээ гарган, хийсэн ажил, хүрсэн үр дүн, алдаа оноо, тэрчлэн цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцэж, үзлэгийн дүнг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулах, Улсын үзлэгийн төв комисст хүргүүлэхээр ээлжит 3 дугаар хурлаа зохион байгуулав.

Салбар комиссын гол зорилго нь төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн үндсэн зорилтыг нийслэлийн байгууллагуудад хангуулах, Нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт өмчит байгууллагын дагаж мөрдөх хууль, тогтоомж, түүний хэрэгжилт, арга зүйн баримт бичгийн хэрэгжилтийг шалгах, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд түвшин тогтоох, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлоход оршсон байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610803
1 эможи

Зочин
2019-11-22 03:55
keyboard_arrow_up