Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд байлцав.

Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд төлөвлөгөө гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Орон нутгийн тухай хуульд зааснаар аймаг нийслэл, сум дүүрэг бүр орон нутгаа хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ төлөвлөгөө бол орон нутгийн зохион байгуулалт удирдлага төлөвлөлтийн үндсэн баримт бичиг. Төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ. Яамны зүгээс төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бодлогын хэмжээнд дэмжиж хамтран ажиллана” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, орон нутгийн тусгай чиг үүргийн болон бусад иргэн аж ахуйн нэгжүүдэд үүрэг даалгавар өгөх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх чухал үүргийг бид биелүүлэх ёстой. Төлөвлөгөөний дагуу нийслэл дүүргүүдийн Цэргийн штаб, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон иргэд олон нийтийн оролцоог хангаж дадлагажуулах тайван цаг үед орон нутгийн аюулгүй байдлыг хангаж үе шаттай хэрэгжүүлэх болно” хэмээлээ.

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн гол үзэл санаа нь тайван цагт иргэдийг орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд сургах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг бүхий л түвшинд хангах, орон нутгийн хамгаалалтад төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн эрх үүргийг тогтоох замаар Монгол Улсын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, онц болон дайны байдлын үед орон нутгаа хамгаалах замаар Монгол Улсыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс ард иргэдийн оролцоотойгоор батлан хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалттай болгож байгаа явдал юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610838
0 эможи

Зочин
2019-11-22 21:53
keyboard_arrow_up