Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн ирэх оны ТӨСВИЙН төслийг дэмжлээ

2019 оны 11 сарын 25

Arslan.mn

2020 онд газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг хотын төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ

Өнөөдөр хуралдсан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2020 оны төсвийн төсөл, нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны оны ажлын үр дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн тухай, нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцлээ.

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү танилцуулав. Монгол Улсын Их Хурлаас нийслэлийн 2020 оны суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож улсын төсөвт төвлөрүүлэн шилжүүлэх санхүүжилтийг баталсан байна.  Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөг, Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталжээ. Мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд батлагдсан түвшнээс 770.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 27.3 тэрбум төгрөг байхаар, боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын нийт үйл ажиллагааны зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төргөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар тус тус баталсан байна.

Arslan.mn

2020 оны нийслэлийн төсвийн төсөлтэй холбогдуулан нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал зөвлөлийн гишүүдэд татварын тайлан мэдээллийг хүргэв.

Arslan.mn

Нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал “Нийслэлийн есөн дүүрэгт орон тооны бус татварын байцаагчдыг ажиллуулдаг байсан. Одоо энэ асуудал санхүүжилттэй холбоотойгоор зогсонги байдалтай байна. Цаашид орлого бүрдүүлэхийн тулд орон тооны бус татварын байцаагчдыг томилон ажиллуулах шаардлагатай байна, энэ тал дээр анхаарч өгнө үү” гэсэн саналыг хэлсэн юм.

Тийнхүү нийслэлийн 2020 оны төсвийн төслийг зөвлөлийн гишүүд дэмжлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610913
0 эможи

Зочин
2019-11-26 00:24
Б.Отгонсүх
keyboard_arrow_up