Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Картгүйгээр түлш борлуулалт хийхгүй гэв

2019 оны 11 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн онцгой комиссын 13 дугаар хурал өнөөдөр боллоо. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсэнд хяналт тавьж буй ажлуудын талаар  хэлэлцлээ.  Хуралдааны эхэнд сайн картын борлуулалт, түгээлтийн нэгдсэн систем, картын хэрэглээний талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл хийв. “Төвийн зургаан дүүрэгт 206251 карт тараагдсан. Үүнээс 13247 картыг бүртгэлжүүлж, 74104 карт бүртгэлгүй байна. Аравдугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол энэ сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол энэ сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарсан. Цаашид дүүргүүдийн Засаг дарга нар “Тавантолгой түлш” компанийнхан хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж дуусгах шаардлагатай байна” гэж нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэллээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “72 цагийн дотор картын бүртгэлийг хийж дуусгах, НМТГ, НОБГ, НМХГ болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран борлуулалтын цэгүүдэд ажиллаж арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, хэрэглээ нийлүүлэлтийг хангаж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Arslan.mn

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх танилцуулав. “Өнөөдрийн байдлаар 396 цэг дээр 200 гаруй тээврийн хэрэгслээр хүргэлт хийж байна. Хүйтний эрч чангарч байгаа учраас борлуулалтын цэг бүрийг 20 тонноос багагүй нөөцтэй байлгах шаардлагатай. Тиймээс Энканто болон Амгалан дулааны станцын нөөцөөс дундын цэгүүдэд тарааж баймаар байна” гэж С.Отгонсүх  хэлээд “Тавантолгой түлш компани тээвэрлэлт нийлүүлэлт дээр тооцоо нийлэх ажил удаашралтай байна. Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ. “Тавантолгой түлш” компанийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа, борлуулагч нарын цалин урамшууллыг олгоход асуудал тулгараагүй гэв.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт хийж буй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан. “Нийслэл рүү нэвтрэх шалган нэвтрүүлэх 8 товчоо, Улаанбаатар хотын 154 хороо, Таван толгой түлш компанийн ажлын байранд 24 цагаар  мэргэжлийн хяналтын байгууллагын 113, ЦЕГ-ын 43, нийслэлийн Онцгой байдлын 18 нийт 179 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүн байнгын хяналт хийж байна” гэлээ.

Энэ оны 5 дугаар сарын 15-наас хойш Эмээлт, Баруун туруун, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо, Гачуурт, Гүнтийн даваа, Хонхор, Морингийн даваа, Өлзийт-2 гэх хяналтын цэгээр нийт 3542.6 тн түүхий нүүрсийг тээвэрлэж байсан иргэн аж ахуйн нэгжийг илрүүлж холбогдох арга хэмжээ авчээ. Мөн улсын байцаагчийн актаар 184.8 тн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцид хүлээлгэн өгчээ. Шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгүүдэд гарч байгаа ихэнх зөрчил нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу сайжруулсан түлш тээвэрлэх, түүхийн нүүрсийг их бага хэмжээгээр нууж хот руу оруулахыг завдах аж. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 30 хорооны 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийслэлийн хэмжээнд онцгой дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа энэ үед дүүрэг хороодын Засаг дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэйг сануулаад дүүрэг бүр шуурхай штаб байгуулж ажиллахыг хүслээ.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Онцгой комиссын хуралдаанд оролцдоггүй дүүргийн Засаг дарга нарт хатуу арга хэмжээ авна” хэмээгээд “Бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байх, Тавантолгой түлш компани төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсний хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байх” зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611069
0 эможи

keyboard_arrow_up