Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Борлуулагч, тээвэрлэгч нарын ажлын хөлсийг цаг тухайд нь олгохыг үүрэг болголоо

2019 оны 12 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  Б.Отгонсүх, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, зургаан дүүргийн Засаг дарга болон, нийслэлийн Онцгой комиссын гишүүд "Таван толгой түлш" ХХК-ний үйлдвэр дээр яг одоо ажиллаж байна.

Үйлдвэрлэл үйл ажиллагааны хүчин чадал, сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлт, дундын болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааны явцын талаар “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Эрчим хүчний яамны сайдын 240 дугаар тушаалын дагуу ДЦС-2, ДЦС-3 болон ДЦС-4 ТӨХК-ийн инженер техникийн 137 ажилчдын бүрэлдэхүүнтэй баг 2-3 ээлжээр шугамын өргөтгөл угсралтын ажил, цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажлуудыг “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчидтай хамтран гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар  нэмэлтээр хоёр шугам ашиглалтад оруулахаар тохируулгын ажил хийгдэж байна. Үйлдвэрийн хувьд өдөрт 2000-2200 орчим тонн түлш үйлдвэрлэж байна. Нэмэлт шугамууд ашиглалтад орсноор өдөрт 3000-4000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой”  гэв.

Борлуулалтын 398 цэгт карт тараагдаж худалдан авалт хийж байгаа бөгөөд үүнээс 190 гаруй цэг картаар гүйлгээ хийгдэж байгаа судалгаа гарсан байна. Үүнээс үүдэж борлуулагч нартай тооцоо нийлэхгүй зөрөх, ажил удаашрах байдал үүсч байгааг мөн дуулгалаа. Цаашид карт уншуулж түлш олгодог байдлыг хэвшүүлэх тал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй байгаа аж.

Түлш тээвэрлэлт, түгээлтийн явцын хувьд 8 тонн, 10 тонн, 12 тонн, 25 тонн-ын даацтай тээврийн хэрэгслээр өдөрт 1800-2200 тонн түлшийг бөөний агуулах болон хангамжийн баазад хүргэж, тэндээс ачааны жижиг машинаар борлуулалтын цэгүүдэд 24 цагаар тээвэрлэж байна.

Хотын Захирагч С.Амарсайхан “Тавантолгой түлш” компанийнхан нийслэлийн Мэдээлэл, технологийн газартай хамтран 72 цагийн дотор бүртгэлгүй байгаа картуудыг бүртгэлжүүлэхийг анхааруулаад, жижиглэнгийн цэгүүдэд түлш тасалдуулахгүй хүргэх асуудалд  онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Картыг бүртгэлжүүлж нэгдсэн мэдээллийн санд оруулснаар түлшний түгээлт борлуулалтын явц болон борлуулалтын цэгүүдийн нөөцлөлтийг алсын зайнаас мэдэх боломжтой аж. Иймд 400 гаруй борлуулалтын цэгүүдэд дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хяналт тавьж ажиллан, зөвхөн картаар худалдан авалт хийлгэх юм байна. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хатуу хяналт тавьж ажиллахыг хотын Захирагч хатуу сануулж, борлуулагч, тээвэрлэгч компанийн ажилчдын цалин хөлс олголт удааширч, олон хоногоор хүлээгдэж байгаа асуудлын шийдлийг гаргаж, тэднийг чирэгдүүлэлгүй, цаг тухайд нь олгоход анхаарч ажиллах чиглэлийг өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611074
0 эможи

keyboard_arrow_up