Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Татвар НЭМЭЭГҮЙ, зам ашигласны хураамжийг сард 8300 төгрөг төлж байхаар НЭМСЭН

2019 оны 12 сарын 04

-ЖОЛООЧ НАР ЗАМАА САЙЖРУУЛАХЫГ ШААРДДАГ Ч ХУРААМЖ ТӨЛӨХ ДУРГҮЙ-

Arslan.mn

НИТХ-аас автозамын татварыг тав дахин нэмсэн шийдвэрийг хурлаараа батлан гаргасан. Харин энэхүү шийдвэр гарсанаар иргэд их мөнгө төлөх гэсэн шууд утгаар эсэргүүцэн хүлээж авч байна.  Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд энэ сарын 3-ны өдөр НИТХ-ын дарга Р.Дагвад 48 цагийн дотор цуцлахыг шаардсан албан бичиг хүргүүлж ард түмний нэрийн өмнөөс гэсэн нэр зүүсэн попорсон жагсагчид мэдэгдээд байна. Түүнчлэн тэд энэхүү шийдвэрээ цуцлахгүй бол шинэ жилийн баяраар буюу арван хоёрдугаар сарын 31-ний өдөр төв талбай дээр жагсана хэмээн хэлэв. Тэд 500 мянган жолоочийг төлөөлж ярьж байна гэж попорсоор.

Хамгийн түрүүнд иргэд болон жолооч нар татвар нэмээгүй замын хураамж гэдгийг ойлгох нь зүй хэрэг болоод байна.

Уг шийдвэрийг гарахаас өмнө нийслэлийн автозамаар өдөр бүр зорчдог жолооч нар замаа жил бүр арчилан тордохгүй байна, засвар хийдэггүй гэх мэтчилэн шүүмжилсээр ирсэн. Зам арчилж шинээр тавих асуудалд нэн чухал асуудал нь төсөв гэдгийг хүн бүр мэддэг. Гэсэн ч чанартай замаар зорчихын тулд хураамж төлөх ёстойгоо тэр бүр мэддэггүй. Одоогийн энэ зам ашигласны төлбөр хэмээн авдаг байсан мөнгө Нийслэл хотын нийт замын 30-40 хувьд нь байнгын засвар үйлчилгээ хийхэд хүрэлцдэг байна. Үлдсэн 60 орчим хувьтай тэнцэх хэмжээний хотын замууд ямар ч арчилгаа засвар хийгдээгүй хаягдсаар ирсэн байгаа юм.

Нэг жилийн настай зам хийдэг гэгчлэн яригдаж ирсэн замын төсөв жолооч нараас авагдсан төсөв санхүүгийн хүрээнд хийгдсэн ажил юм.

Arslan.mn

-ЖОЛООЧ ТА ӨДӨРТ 276 ТӨГРӨГ ХУРААМЖ ХЭЛБЭРЭЭР ТӨЛНӨ-

Харин зам ашигласны төлбөрийг жилд жижиг машинтай жолоочоос 100 мянган төгрөг, том буюу жийп машинтай жолоочоос 300 мянган төгрөгийг төлбөрт авахаар болсон нь нэг нэг жолооч дунджаар сард 8300 орчим төгрөг төлөх аж. Харин өдөрт 276 төгрөг төлөхөөр нэмэгдсэн байгаа. Жил бүр нэмэгдсээр байгаа автомашинууд болон замын энхэл доголоос үүдсэн засварыг хийхийн тулд хураамж нэмэхээр өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэхүү төвлөрсөн төлбөрөөр нэг жилийн настай замыг халах төлөвлөгөөт ажил хийгдэх тухай албанаас тайлбарлаж байна.

Жолооч нар өдөр бүр шахуу автозамын түгжрэл,гарц тэмдэглэгээ дутуугаас үүдсэн осол, явган хүний замгүй, гэрэлтүүлэг дутуу, нөхөөстэй замаас үүдсэн зам тээврийн ноцтой ослуудыг болон өдөр бүрийн замын их ачааллыг өөрийн биеэр мэдэрч байгаа.

Олон улсын замын хөгжлийг манай улсын жолооч нар бишэрч улсынхаа замыг шүүмжилдэг ч төлбөр төлөх дургүй байна. Хэдийгээр зам ашигласны төлбөр нэмэгдсэн нь бухимдалтай ч эргээд таны явах зам болон аюулгүй байдлын төлөө хийгдэх ажилд та өөрөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулах нь зайлшгүй юм аа гэдгийг нэн түрүүнд ухамсарлах нь зүйтэй. Мөн жолооч нарыг автомашины элэгдэл хорогдол, аюулгүй байдал гээд маш олон зүйлийг бага ч гэсэн өөрчлөх эхний алхам юм. Ингэхийн тулд бид нөхөөсгүй бүтэн замаар явахын тулд зам ашигласны төлбөрөө төлдөг байх зарчимд баригдах ёстой.

-ЗАМ АШИГЛАСНЫ БАГАХАН ХЭМЖЭЭНИЙ ХУРААМЖ ТАНЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ  НИЙЦСЭН ЗАМААР ЗОРЧУУЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ-

Зам тойрсон олон асуудлыг ярьсаар ирсэн. Хүүхдийн сургуулийн автобус нэмэх, замаа өргөжүүлэх, явган хүний болон дугуйн замуудыг нэмэгдүүлэх, замын засварыг цаг тухайд нь явуулах, шороон замыг шинэ замаар солих зэрэг олон асуудалд улсын төсөв хаана ч хүрдэггүй аж. Одоогийн зам ашигласны багахан хэмжээний хураамж таныг олон улсын жишигт нийцсэн автозамаар зорчуулж, аюулгүй байдлыг тань хангах ямар ч боломжгүй юм.

Харин сард 8300 төгрөг жолооч нараас зам ашигласны төлбөрт авснаар асуудлыг эхнээс нь шийдэж эхлэх гарц болох юм. Харин бид эргээд хяналтаа сайжруулах нь зүй ёсны асуудал билээ.

-НИЙСЛЭЛ ХОТОД ӨДӨР БҮР НЭГ САЯ ГАРУЙ ХҮН ЗАМААР ЗОРЧДОГ-

Сард 8300 төгрөг жолооч нараас хураамжаар авснаар Нийслэл хотод өдөр бүр нэг сая 200 мянган автозамаар ямар нэгэн хэлбэрээр зорчилт хийдэг нийт иргэдийн явах орчинг сайжруулах боломжтой.

Иргэн та 8300 төгрөгөөр нэг удаа такси хөлслөн явна. Энэ хэмжээний мөнгөөр жолооч та нэг удаа багахан бинзен хийх юм. Харин нэг хүний энэ мөнгө замын хөгжилд нэмэрлэгдэн хураамжаар орсноор нийт жолооч нарын эрхийн асуудлыг шийдэх эхлэл тавигдах юм.

 Бид бүхэн шаардаж суухаас өөрийг хийхгүй, ямар нэгэн хэлбэрээр үйлчилгээ авсаныхаа төлбөрийг төлөхгүйгээр Нийслэл хотын хөгжил цэцэглэлт, замын олон улсын жишиг хүсээд ч хэрэггүй. Иймээс бид нэг бил сар бүрийн хураамжаа төлөөд өөрсдөө хяналтаа тавиад явах хэрэгтэй. Зүй ёсны хураамжаа төлөөд эргээд замаа сайжруулах асуудлыг ярьж шүүмжилцгээе.

Эх сурвалж: У.Уранцэцэг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
611216
15 эможи

Зочин
2019-12-07 12:36
Hot dotorhi zam ni muudaad tugjireed baigaa yum bish .Davhar zam barij shiiddegui yum bol ooroor yaj shiideh geed baigaa yum bol.Orgotgol hiie gehed zai talbai gazar ni alga.Harin ter buschilie gej baisan huvilbar ni arai deer baisan daa.Haltuur hiih nereer hot hodoonii hamaagui holhij baigaa hodolgooniig l bagasgah talaar bodoh heregtei baihaa
Иргэн
2019-12-05 23:14
Сэтгүүлч ээ, "төлбөр" юм уу, "хураамж" юм уу?
Иргэн
2019-12-05 23:05
100 000төг :12сар ~=8300 төг. 20 000 төг төлдөг байсан бол 5 дахин нэмэгдүүлэхэд 100000 төг төллөг болно гэж ярьж байсан. Одоо сард 8300 төг гэвэл хүмүүст багаар сонсогдоно гэж бодсон юм байх даа. Арга ядсан тайлбар.
zochin
2019-12-05 23:04
darga nertei gahainuud tatbar nemj bayjih yumdaa
Туул
2019-12-05 22:19
Товчоо болгон дээр хураадаг монго зам ашигласны толбор биш юмуу зогсоол болгоноос орсон орлого зам талбай ашигласны толбор биш юмуу Яаж их монго толсон ероолгуй саванд орж буй мэт алга болохоос хойш огох хэрэггуй шуу ард тумэн минь
Зочин
2019-12-05 13:48
Зочин
2019-12-05 12:31
ИХ ХУРАЛЫН ГИШҮҮД ЭЭ ЭХЛЭЭД ТА НАР ӨӨРСДӨӨ ГАР УИАС ХУВИЙН МАШИНАА УНАЖ БЁНЗИНЭЭ ӨӨРӨӨ ХИЙГЭЭД ЯВДАГ БОЛЧИХООД АРД ТҮМНЭЭРЭЭ БУСАД ТАТВАРАА НЭМ БОЛЖ БАЙНААУУ ???? ТЭРНЭЭС НААНА АРД ИРГЭД ТӨЛӨХГҮЙ???????
иргэн
2019-12-04 22:43
Идэж уух илүү зардлаа эхлээд танчих
сух
2019-12-04 21:41
татвар , хураамж , толбор , торгууль, даатгал гээд дааж давшгуй их монго шуу дээ
Оги
2019-12-04 21:01
Хөдөө орон нутгийнх яах юм бэ бас улиралдаа ядаж төлмөөр байна шүү. Урьд татвараа яаж зарцуулсийн бэ тайлан хаа байна. Худлаа мөнгө хураагаад
Зочин
2019-12-04 19:49
Saihan zam bol hamaa alga 8300 jileer bodhod yalgaa bhgui 99600 tugrug teneg gej boddog yumuu
ИРГЭН
2019-12-04 19:31
ӨӨРСДИЙНХӨӨ ХАРМААНДАА ХИЙСЭН ХУЛГАЙН МӨНГӨӨ ГАРГАЧИХ.ДАРАА НЬ ХУЦ.ТА НАРЫН ЦУСААР ЭХ ОРНОО ЦЭВЭРЛЭХ ӨДӨР ИРНЭ ДЭЭ.ГЭР БҮЛЭЭС НЬ ЭХЛЭЭД ЦУСАНД ХУТГАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА.
Зочин
2019-12-04 18:39
7 хоногт. 1. Удаа. Зун. Лагерьт. Сард. 1удаа. Явдаг. Өндөр .настан. яах. Вэ. Тэтгэвэрийн. Бараг. .тал. Нь. Болох. Нь. Бид. Бүсээ. Дахин. Чангалхуу. Хотийн. Захиргаа. Шинэ. Овоссийнхоо. Тохижилтийг. Тэтгэвэрийн. Хөгшид ийн. Хөл. Заалгадаг. Унаагаа. Үгүй. Хий. Гэсэнтэй. Адил. .зүйл. .болсонд. бичээч.
Жолооч
2019-12-04 17:48
Өгч болноо эхлээд сайжруулчих тэгээд аваарай замаас болж эвдэрсэн осолдсон хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг цуг хамсгаарай тэрнээс авхаа яриад өгхөө мартдаг байж болохгүй
Zochin
2019-12-04 17:30
Idehee bolchihoo novshnuudaa zam angiud n zoriud muu zam tavij iddeg gesen sainiig tavichuul dampuurna geed
зочин
2019-12-04 16:04
Өдөрт бодоход бага мөнгө шүү Банкинд өчнөөн мөнгөө хүүд нь өгдөг Төлөөд харах хэрэгтэй үр дүнг нь харья
Бодол
2019-12-04 14:52
Такси2000 болно барааны. Үнэ өснө
иргэн
2019-12-04 13:09
Энэ нөхдүүд огцом баяжаад байгаа учир шалтгаан нь
Иргэн
2019-12-04 12:14
Тийм л юм бол хотын зам дээр явсан өдрөөрөө л хураамжаа төлье л дөө долоо хоногт 3 удаа л гарч байгаа би яахаараа бүх өдөр хурааамж төлөх ёстой гэж автобусаар явсан гэж төлж байгаа нь биш биз дээ энэ бол та бидний толгойг эргүүлсэн хариу үг байна тэгээд ч машин болгон 4 дугуйгаар л явж байгаа гэтэл хураамж нь моторыг багтаамжааригэж авч байдаг хахаха тэнэг юм ярих юм даа одоо хотод аль нэг зогсоол дээр орж зогсохдоо моторын багтаамжаар мөнгө төлөх нь дээ удахгүй хахахха МАН сонгуулийн мөнгөө зөв замаар олоорой гэж иргэн би хүсэж байна шүү
Зочин
2019-12-04 11:52
Нэг бодлын тэр хуримтлуулсан мөнгөөр, замаа сайхан засч янзлаж болох л юм. Дээгззрээ будьлуулчихгүй бол шүүдээ. Манайхан чинь мань витийхээ татварын мөнгийг кармалчихдаг гарууд шүү.
Зочин
2019-12-04 11:50
Yamar zamaar yavuulchaad yamar mungu avah geed baigaa balgasnuud vee ?
аанхан
2019-12-04 11:23
тийм ч юм уу бас бодууштай
keyboard_arrow_up