Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Зөвшөөрөлгүй автомашин худалдаалсан ХОЁР иргэн, ТАВАН ААН-ийн газрыг хүчингүй болгожээ

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

-Зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн газрыг чөлөөлнө-

Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхлэгчдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дээрх газрууд хамтран атомашин худалдаа эрхэлж байгаа 62 аж ахуйн нэгжид шалгалт хийжээ. Өөрийн өмчийн газартаа зөвшөөрөлгүй автомашины худалдаа хийж байсан хоёр иргэн, таван аж ахуйн нэгжийн газрыг цуцалжээ.

Өмчилсөн 31 газрыг шүүхээр шийдвэрлэх юм байна. Газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болсон иргэдэд газар албадан чөлөөлүүлэх ажлыг хийлгэх юм байна. 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд нийт 62 иргэн, аж ахуйн нэгжид эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах тухай гурав хоногийн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсний дагуу наймдугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналтыг хийсэн. Мэдэгдэл, шаардлагын дагуу 62 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь зөрчилтэй хэвээр байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг зөрчиж байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр мэдээлэв.

Өмчилж байгаа газраа зориулалтын бусаар ашиглаж ил задгай автомашин худалдаалж байгаа 31 иргэний газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлсэн байна. Өмнө нь нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн хяналт газраас зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсний үр дүнд зургаан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн, аж ахуйн нэгжийн 1000 гаруй автомашиныг нүүлгэн шилжүүлж, зөрчлийг арилгуулжээ.

Одоо зөрчил арилгаагүй, гэрээний нөхцөл болзлыг биелүүлээгүй, эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглан, ил задгай талбайд автомашин худалдан борлуулсан таван иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын А/1098 захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд газар эзэмших эрх нь хүчингүй болсон гурван иргэн, хоёр аж ахуйн нэгжид газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн.

Мэдэгдэлд заасан хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх аж.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611224
0 эможи

ИРГЭН
2019-12-05 13:02
ЗӨВ ШИЙДВЭР БНА,ОДОО ГУДАМЖНЫ БУЛАН БОЛГОНД БАЙГАА ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АВТО ЗАСВАРЫН ГАЗРУУДЫГ ЦЭГЦЛЭЭД ӨГӨӨЧ, БАС ТЕХНИКИЙН ЗАХУУД ДОТОР БАЙГАА ЯМАРЧ ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛГҮЙ ШОРООН ДЭЭР ЗОРИУЛАЛТЫН ДАМАКРАД ИВҮҮРГҮЙ АЖИЛЛАЖ БГАА ХУВЬ ХҮМҮҮСИЙГ ЗОГСООХГҮЙ БОЛ АЮУЛ ОЙРХОН БНА,ЭНИЙГ ЗАХЫН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРМААР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
bayraa
2019-12-04 17:58
Songyyli irj bna daa ...ta nariig zailyylj horongiig chin huraah cag irnee
Zochin
2019-12-04 17:32
Henees zuvshuurul avahiin ain zaraar duuren mashin zarj bna yahiin ain chadahuu
keyboard_arrow_up