Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: 151 томоохон худалдааны төв, сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж, нийт 532 зөрчлийг илрүүлсэн 

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хийгдэж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, зөрчлийн талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үеэр 127 бүтээгдэхүүнээс дээж авч, 244 дээжийг Нийслэлийн МХГ-ын төв лабораторид шинжлүүлсэн. Шалгалтаар хэд хэдэн шаардлага хангахгүй сорьцууд илэрсэн. 

Тодруулбал, Төв аймгийн Морьт хангай компанийн 2019 оны 11 сарын 21-ний өдөр үйлдвэрлэсэн “Морьтон” нэрийн 0.5, 0.75 литрын савалгаатай архийг шинжлэхэд совсны тос нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа согтууруулах ундааны стандартын хэмжээнээс их гарсан. Иймд уг архийг буцаан татан авалт хийлгэж байна. Мөн нийслэлийн захын гэр хорооллоор тус үйлдвэрийн архи худалдаалагдаж байсан зөрчил илэрсэн." гэв.

Тус хяналт шалгалтыг 9 дүүргийн 330 аж ахуйн нэгж, 151 томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, 39 хүнсний ресторан, эвэнт холлуудад хяналт шалгалт хийж, нийт 532 зөрчлийг илрүүлсэн байна. 

Дээрх зөрчлүүдийн 65 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч, 5 ААН, 12 иргэнд 11,450,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. 

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611554
2 эможи

Зочин
2019-12-13 15:06
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up