Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Хан-Уул дүүргийн өрхүүдэд ЗӨВЛӨН ТУСЛАХ үйлчилгээ үзүүллээ

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас гаргасан төлөвлөлт, үүрэг, хуваарийн дагуу тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, 4 дүгээр хорооны удирдлагууд, Манлайллын боловсролыг дэмжих +300 клуб, Хан-Уул Нэгдсэн эмнэлэг, НВЦ трейдинг ХХК, Зебра интернешнл дистрибьюшн ХХК зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ХУД-ийн 4 дүгээр хорооны 30-н өрхөд төрийн үйлчилгээг багцлан хүргэж,

  • Эрүүл мэндийг дэмжих
  • Хүүхдийн боловсролын асуудалд анхаарах,
  • Ажилтай орлоготой байлгах
  • Нийгмийн даатгал, халамжид хамруулах зэрэг асуудлаар зөвлөн туслах арга хэмжээ зохион байгууллаа.

Arslan.mn

Тус арга хэмжээнд 30-н өрхийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, Оюуны хөрөнгө оруулах, манлайлагч сурагчийг бэлтгэх зорилгоор +300 клубын эрхийн бичгийг гардууллаа.

Мөн Эко-Эрүүл бүтээгдэхүүний дээжээс танилцуулан бэлэглэж, өрхүүдийн хэрэгцээ, шаардлага нөхцөл зэргийн судалгааг баяжуулж. иргэдээс болон өрхүүдээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч төлөвлөлтөд тусган зөвлөн тусалж ажиллалаа.

Arslan.mn

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611578
1 эможи

Зочин
2019-12-14 03:52
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up