Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Хугацаа дууссан зэрэг зөрчилтэй, 1.2 сая төгрөгийн барааг буцаав

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Шинэ жилийн баяр болох гэж буйг тохиолдуулан НМХГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, дараах зүйлийг анхаарууллаа. Үүнд:

  • Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошгыг нь анхаарч, бэлгэнд багтаж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн он, сарыг нь сайн харж сонголтоо хийх.
  • Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын ширээний бялууг сонгохдоо мөн үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь анзаарах.
  • Түүнчлэн ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлсэн юм.

Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтаар хаяг шошго буруу, хуурамч, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн бараа худалдаж байсан зэрэг 532 зөрчил илрүүлээд байна. Шалгалтаар 127 бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд цөөнгүй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй байна. Тухайлбал, Төв аймгийн “Морьт хангай” компанийн үйлдвэрлэсэн “Морьтон” архи дахь найрлага стандарт хэмжээнээс хэтэрсэн тул зах зээлээс татаад байна.

Нийслэлд “Оргил” сүлжээ дэлгүүр, “Алтан гадас трейд”, “Тэнгэр трейд” зэрэг компанийн сүлжээ дэлгүүрээр худалдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 17 нэр төрлийн, 1.2 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг мөн буцаан татжээ. Түүнчлэн, 118 ширхэг тортыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй гэх шалтгаанаар устгуулсан байна.

Шалгалтыг нийслэлийн 330 ААН, томоохон худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний ресторан, эвэнт холл, мах, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийж,  5 ААН, 12 иргэнийг нийт 11 сая 400 мянган төгрөгөөр торгоод байна.

Шинэ жилийн баяр зохион байгуулж буй ААН-үүд өөрсдийн нөхцөл байдалд тохирсон захиалга авах шаардлагатай бөгөөд хэтрүүлэн захиалга авсан тохиолдолд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи алдагдаж, хордлого үүсэх магадлалтайг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
611587
2 эможи

хуудуу
2019-12-14 12:55
энэ байгуулага дарга нарыг шалгаж чадахгүй юмаа.дээгүүр хугцаа дууссан дарга нар зөндөө бна.тэднийг торговол мөн их мөнгө цугланадаа
Зочин
2019-12-14 03:53
keyboard_arrow_up