Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Индра: Авто замын бүтээн байгуулалтын олон төсөл, хөтөлбөр зогсох магадлалтай

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийн тухай асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индрагаас энэ асуудлаар тодруулга авлаа.

Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра "Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл оролцдог. Эдгээрийн зорчих авто замын аюулгүй байдлыг хангахаар олон ажлууд төлөвлөөд байлаа.

Тухайлбал их, дээд сургуулиудын орчимд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүд, гэрэлтүүлэг, зам дагасан ус зайлуулах шугам хийх зэрэг олон ажил төлөвлөсөн нь зогсох магадлалтай.

Мөн энэ онд төлөвлөөд байсан чухал нэг ажил нь Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын дунд 60 гаруй км үргэлжлэх дугуйн замыг хийхээр төлөвлөсөн ч хийгдэхгүй болох нөхцөл үүслээ. Уг нь дугуйн замыг зориулалтын өнгө хучилттай, стандартад нийцсэн замыг төлөвлөөд байв. 

Улсын төсвөөс 50 тэрбум төгрөг төлөвлөж байсан удаагүй. Харин Улсын төсөвт 35-аас доош тэрбумыг батлахыг хуулиар хориглодог тул 35-36 тэрбумыг төлөвлөдөг. Авч хэрэгжүүлэх арга хэмжээнд энэ мөнгө хүрдэггүй. Шинээр зам тавих бүрт гэрэл зохио, ус зайлуулах шугам, цахилгааны кабль, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг үйл ажиллагаанд тал тал руугаа хуваагддаг.

Хийхээс аргагүй олон зүйл байдаг. Түүнд мөнгө хүрэхгүй байгаа тул зам ашиглалтын төлбөрийг нэмэгдүүлэхээр болоод байлаа. 

Мөн ирэх онд Налайхын замд явган хүний гүүрэн 5 гарц барина. Одоогоор явган зорчигчид зам хөндлөн гарч байгаа учир хурдтай яваа авто машин явж тоормослоход бүрэн зогсоход хурднаасаа хамаарч зай нь харилцан адилгүй. Тиймээс том төслийг бүрэн гүйцээх хүртэл иргэд хүлээцтэй байгаасай гэж хүсэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611625
0 эможи

keyboard_arrow_up