Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр БНСУ-ын Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНСУ-ын Бусан хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн гүйцэтгэх захирлын туслах  И Гуан Сог нар байлцав.

БНСУ-ын Бусон хотын захиргааны хотын дипломат бодлогын хэлтсийн дарга Ким Хе Кюн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар, Бусан хотуудын ложистикийг хөгжүүлэх зорилгоор айлчлан ирсэн гэдгээ уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дуулгаад ложистикийг хөгжүүлэх асуудлыг талархалтай хүлээн авч байгаагаа хэлсэн юм. Талууд харилцан ашигтай байдлаар ажиллаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд санал солилцоод, Бусан хотын Умардын ложистикийг хөгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөгчид Улаанбаатар хотын тээвэр ложистикийн холбогдох албаныхантай уулзаж нэмэлт мэдээлэл авахаар тогтлоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611795
0 эможи

Блог
2019-12-23 00:12
Галт тэргийг хэт удаан хөдөлгөхөөр авто угсрааны ач холбогдол гарахгүй
Зочин
2019-12-20 13:05
keyboard_arrow_up