Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Кильканаас шавж гарч ирсэн гэх хэрэгт НМХГ шүүхээс ялалт байгууллаа

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

Иргэн С.О-гоос Свийтрөүд ХХК-ийн оруулж ирдэг килька гэрийн хажуу талын дэлгүүрээс худалдан авч идэхэд өөр төрлийн маш том амьтан гарч ирсэн тул түүнд шинжилгээ хийлгэж, импортлосон компанийг шалгуулах” тухай гомдлын дагуу тус газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Идэрбат нь хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгээр 1902000044 дугаартай зөрчлийн хэрэг нээн, холбогдогч Свийтрөүд ХХК-ийн Латви улсаас импортлосон “Herzog jakob килька” нэрийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрлэсэн, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хадгалах хугацаатай, А017294/01627 цувралын дугаартай, 240 граммаар лаазалсан, нөөшилсөн загасан бүтээгдэхүүнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, холбогдогчийн тайлбар зэрэг нотлох баримтад үндэслэн тус компанийг “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэж үзэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 0066455 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар 5’000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5’000’000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

Тус компанийн импортлосон Нerzog jakob килька нэрийн килькнээс гарсан шавжийг тодорхойлоход цайвар бор өнгийн 3.8-4 см урттай, 1.5 см өргөнтэй 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй, 11-12 сигменттэй зууван хэлбэрийн шавж үхсэн хэлбэрээр илэрсэн. Anylocra.spp буюу тухайн шавж нь загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг байна.

 Свийтрөүд ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан улсын байцаагчийн оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.

Гурван шатны шүүхээс  байцаагч Ц.Идэрбатын гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх үзэж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611811
1 эможи

Зочин
2019-12-21 02:08
Зочин
2019-12-20 13:07
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up