Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М.Мөнхболд: Худалдаа үйлчилгээний төвүүдийн кассын “ПОС”-оор “U-Money“ КАРТАА ЦЭНЭГЛЭХ боломжтой боллоо

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

“Улаанбаатар смарт карт” компаниас "U-Money" картын үлдэгдэл буцаан олгох болон Посоор цэнэглэх үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.

“Улаанбаатар смарт карт ХХК”-иас үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор Кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх боломжийг бий болгоод байна. U money картыг цэнэглэх боломжтой дэлгүүр, Түргэн үйлчилгээний цэг бусад үйлчилгээний газруудыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдэд үйлчилгээ илүү ойртож байна. 

Кассын Пос төхөөрөмж, программ ашигладаг үзвэр үйлчилгээ эрхлэгч, нэрийн барааны дэлгүүр эзэмшигчид цэнэглэлт хийх эрхтэй болж байгаагаарай онцлогтой гэж Улаанбаатар Смарт Карт ХХК-ий Шинэ бизнес, төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Мөнхболд хэлэв.

Arslan.mn

Энэ талаар Улаанбаатар Смарт Карт ХХК-ий Шинэ бизнес, төслийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Мөнхболд " 2019 онд карт цэнэглэх гэрээт цэгүүдийн тоог нэмэх, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр тодорхой ажлуудыг төлөвлөн хийж, өнөөдрөөс эхлэн кассын “ПОС” төхөөрөмжөөр дамжуулан картаа цэнэглэх үйлчилгээг албан ёсоор ажлаа эхлүүлж байна. Өмнө гэрээт цэгүүд зөвхөн автобусны буудлын ард үйлчилгээ явуулж байсан бол одооноос эхлээд худалаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй найман нэрийн дэлгүүр, үйлчилгээний төвүүд кассын пос төхөөрөмжөөрөө   "U-Money" картыг цэнэглэх боломжтой болж байна. Энэ ажил 2019 оны 1 сараас эхлэн хөгжүүлэлтийн болон системийн ажлууд хийгдсэн бөгөөд өнөөдөр үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлж байна.

Дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд пос машины програм ашигладаг байгаа. Тиймээс Тауэрсофт компанитай хамтран дээрх үйлчилгээн дээр "U-Money" картыг цэнэглэх боломжыг бий болгож байна. Ингэснээр үйлчилгээний газрууд бараа, бүтээгдэхүүний бүртгэлийг хийхээс гадна смарт картыг цэнэглэнэ гэсэн үг.

Нийслэлийн хэмжээнд U money карт цэнэглэх, борлуулах 500 гаруй гэрээт цэг байдаг. Тэгвэл энэ онд Кассын Пос-оор цэнэглэх үйлчилгээ нэвтэрснээс цэнэглэх цэгийн тоог 700 гаруй болж нэмэгдэх юм.

Ирэх 2020 онд 2,000 болгож нэмэгдүүлэх зорилт тавин аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулахаар төлөвлөөд байна.

Иргэд өмнө нь ухаалаг картаа зөвхөн автобусны буудлуудад байрлах гэрээт цэгүүдээр цэнэглэдэг байсан бол одоо өөрт ойр байрлах хүнсний дэлгүүр болон пос ашигладаг бүхий л газраар дамжуулан цэнэглэх боломжийн бүрдүүлээд байна.  "

гэв.
ПОС машин нь бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дороос авах боломж бүхий карт уншигч бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоороо онцлог юм. Тиймээс нийтийн тээврийн ухаалаг системийг улам хөгжүүлж цаашид төлбөр тооцооны системийг улам төгөлдөржүүлж, дэлхийн жишигт хүргэхэд уг шинэчлэл нь ахицтай үр дүн бий боллоо.

Arslan.mn

Тус компаниас 2020 оны 1 дүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдэд картын үлдэгдэлийг буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйл ажиллганаад мөрдөж ажиллах "Картын үлдэгдэл буцаан олгох журам"-ын талаар товч мэдээлэл хүргүүлж байна.  
Тухайлбал, 

  • Хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаана.
  • Картын үлдэгдэл буцаах авах хүсэлтийг УБСК Хэрэглэгчийн төв болон НҮНТөвийн Дүнжингарав, Драгон, Мишээл экспо салбаруудад  хүлээн авна.
  • Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно.
  • Картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой байна.  

Хамтарч ажиллах сонирхолтой байгууллагууд: 7000-1011 утсаар холбогдоно уу 

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611870
2 эможи

Зочин
2019-12-23 20:58
Улаанбаатар смарт карт

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up