Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Отгонсүх: Ирэх оны эхний улиралд 300 АВТОБУС оруулж ирнэ

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автобус компаниудын удирдлагатай уулзаж, 2020 онд хийж, хэрэгжүүлэх ажлаа ярилцсан. Энэ үеэрээ нийтийн тээврийн салбарт 300 автобусаар парк шинэчлэл хийж, хүүхдийн 200 автобус, "Cable car" буюу хоёр давхар автобус, олон улсын стандартад нийцсэн 1000 такси, соронзон галт тэрэг үйлчилгээнд гаргана хэмээсэн юм. Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

-Зам тээврийн салбарт шинэчлэл хийнэ гэсэн. Ирэх оноос 300 автобус үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдэг үнэн үү?

-Улаанбаатар хотод оршин сууж байгаа 1.5 сая хүнээс 1.2 сая нь нийтийн тээвэр, хувийн унаа, таксигаар зорчдог гэсэн судалгаа байдаг. мөн өдөрт 900 гаруй автобус, троллейбус үйлчилгээнд явж байгаа. ирэх оноос нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийхгүй бол стандарт шаардлагад нийцэхгүй болж байна. иймээс ирэх оны эхний улиралд 300 автобус оруулж ирэхээр төлөвлөж байна. хятад, Орос, герман, Казакстан, солонгос зэрэг улсын автобусыг судалж байгаа. хамгийн гол нь манай цаг уурын орчин нөхцөлд тохирох автобус сонгоно. Одоо үйлчилгээнд явж байгаа автобусны цонх нь цантах, зундаа халуун, бүгчим байх зэрэг багагүй асуудал тулгардаг. нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй. Он гараад 213 автобус үйлчилгээнээс хасагдана.

-Ирэх онд мөн хүүхдийн 200 автобус оруулж ирнэ гэсэн мэдээлэл байна?

-29 сургуулийн 33 чиглэлд хүүхдийн 40 автобус үйлчилгээнд явуулаад хоёр сар орчим боллоо. Одоогоор 115 мянган хүүхэд үйлчлүүлсэн байна. Үүний үр дүнд түгжрэлийг гурван хувиар бууруулсан гэх статистик гарсан. хүүхдийн автобусны тоог нэмснээр түгжрэл буурахаас гадна иргэдийн эдийн засаг, ажлын бүтээмж сайжирна. нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 133 сургууль бий. тиймээс ирэх онд багтаад ерөнхий боловсролын сургуулийн 50 хувьд нь аюулгүйн дэр, бүстэй, стандартын шаардлага хангасан зориулалтын хүүхдийн автобус явуулахаар төлөвлөж байна.

-"Мон-30" компани автобус үйлдвэрлэж байгаа. тус компанийн автобусыг авах талаар судалж үзсэн үү?

-"Мон-30" компанийг дэмжээд нэг тэрбум төгрөгөөр хоёр автобус авсан. нийтийн тээвэрт явуулаад удаагүй байхад тус компаниас "Үйлчилгээнд явуулах боломжгүй" гэсэн мэдээлэл өгсөн. Юунаас болоод явах боломжгүй болсныг газар дээр нь очиж судална.

-Хоёр давхар автобусыг ирэх оноос үйлчилгээнд нэвтрүүлнэ гэсэн. Эхний удаад хэчнээнийг оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-2020 онд оруулж ирнэ. Яг тоог нь хэлэхэд хэцүү байна. Юун түрүүнд хүүхдийн автобус, нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч байгаа. нийслэлийн тээврийн үйлчилгээний газарт 598 такси бүртгэлтэй байдаг. Улаанбаатар хотыг 1.5-1.7 сая хүн амтай гэж тооцвол 3-4 мянган такси шаардлагатай.

Эхний ээлжинд олон улсын стандартад нийцсэн 1000 такси оруулж ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн аппликейшн ашиглан такси дуудах боломжтой байлгахаар ажиллаж байгаа.

Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний газраас гаргасан тарифын дагуу үнийг тогтооно.

-Соронзон галт тэргийг ямар чиглэлд явуулах вэ?

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа 538 мянган машиныг автозамын сүлжээ даахгүй байгаа. Жолооч нар дунджаар 5-15 км цагийн хурдтай явдаг гэсэн судалгаа бий. Үүнийг 15-30 км/цагийн хурдтай болгохын тулд нийслэлийн автомашины тоо 388 мянгаас хэтрэхгүй байх ёстой. Мөн автозамын даацыг сайжруулахын тулд дахин давхар зам барихаар төлөвлөж байна. Хоёрдугаарт, соронзон галт тэргийг хамгийн олон буюу 400 мянган хүн зорчдог таван шараас Офицеруудын ордон хүртэл 12.6 км замд явуулна. Ингэснээр автобуснуудын давхардсан чиглэл 60 гаруй хувиар буурна гэсэн судалгаа гарсан.

-Эдгээр төслийг ямар хөрөнгөөр санхүүжүүлэх вэ?

-Том төсөл учир үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 80-90 хувийг шинэчлэхгүй бол болохгүй байна.

Эхний ээлжинд 200 автобус үйлчилгээнээс гарч байгаа болохоор ирэх оны эхний улиралд 300 автобус оруулж ирнэ.

Харин хоёр давхар автобусыг Францын сангийн яамтай байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу ирэх онд оруулж ирэхээр болсон. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, урьдчилсан ТЭЗҮ-ээ хийсэн. Соронзон галт тэрэг мэдээж өндөр үнэтэй. Гэхдээ энийг үе шаттайгаар хийх ёстой. Нийт 107 км галт тэрэгний зам хийхээр төлөвлөж байгаа. Хүүхдийн автобус, 1000 такси зэрэг төсөлд улсын төсөв хүрэлцэхгүй. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ ажлыг хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611873
2 эможи

Зочин
2020-05-19 13:54
Давхар автобус амжиж бичлээ
Зочин
2019-12-23 20:58
ИРГЭН
2019-12-23 14:00
ҮЛДСНИЙ НЬ ДАРААГИЙНХАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Зочин
2019-12-23 13:48
Зочин
2019-12-23 12:10
5000 төлөөд таксигаар 4 км орчим явах уу, 5000 д бензин хийгээд 30 км явах уу гэдгээ иргэд мэднэ. Таксины үнэ үүнд чухал үүрэгтэй гэдгийг анхаарна бтз дээ.
Б.Отгонсүх
keyboard_arrow_up