Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хүйтний эрч сулрах хүртэл ЗИЛ-131 машинаар түлш түгээнэ“

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар “Тавантолгой түлш” ХХК-д ажилласан. Энэ үеэр сайжруулсан түлш хүргэх боломжгүй өндөрлөг цэгүүдэд түлш хүргэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн туулах чадвар сайтай 20 гаруй (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлт хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй нөхцөл байдал бий болсон байна. Тиймээс түлшээ гэрт хүргэх  боломжгүй хүүхэд, ахмад настануудад гэрийнх нь гадаа түлш буулгах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Сайжруулсан түлш савлах ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг дайчлан цалинтай ажиллуулах шийдвэр хэрэгжиж байна. Мөн нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар тусламж үзүүлэх чиглэлийн дагуу 27 (ЗИЛ-131)  автомашинаар түлшний түгээлтийг хийж эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд иргэд талархалтай байгаа гэдгээ цэргийн алба хаагчдад илэрхийлж байна. Түлш түгээлт хүйтний эрч сулрах хүртэл үргэлжилнэ” гэв

Эх сурвалж:  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612009
0 эможи

Зочин
2019-12-26 15:20
keyboard_arrow_up