Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Автобусны камерын бичлэгээр нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад торгууль хүлээлгэнэ

2020 оны 1 сарын 03

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой юм.

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож халтуур хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
4
angry an post
4
612280
22 эможи

zochin
2020-01-06 09:04
Avtobusni jolooch Naraa belen mungo avdagiin zogsooj chadahgui bj!!!yun olon ymand uschdegee boli???!!!
ИРГЭН
2020-01-04 08:16
МАШ ЗӨВ.ХАР АМИА БОДСОН ХӨЛДҮҮ ТОЛГОЙТОЙ ХАЛТУУРЧИД ХАА ЯВСАН ГАЗРАА ДҮРЭМ ЗӨРЧИЖ БУУДАЛ БӨГЛӨӨД ИРГЭДЭД БАЙНГА ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ.ТИЙМЭЭС ЕРӨӨСӨӨ А БУУДАЛ ДЭЭР ТҮР Ч ЗОГСОХЫГ ХОРИГЛОЖ ӨНДӨР ТОРГУУЛЬ ТАВИХ НЬ ЗӨВ ШҮҮ.ТОРГУУЛИЙГ ЭЗЭМШИГЧИЙН ГАР УТСАНД ШУУРХАЙ МЭДЭЭЛДЭГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.
Pujee
2020-01-04 02:54
Zow zow bas awtusniihaa toog nemeer bnshvv de mah achaad hotruu oroj bga mashinshigl bdg shvv
зочин
2020-01-03 20:23
Нийтийн тээврийг сайжруулах өөр нэг гарцаа хар л даа. Автобусны жолооч нарыг бэлэн мөнгө авдаг асуудлыг таслан зогсоох аргаа бодооч дээ. Баяжаад байна гэж атаархаж бичсэнгүй шүү. Олон автобус шинээр худалдаж авах мөнгөө алдаад байна гэдгийг хараад бичлээ. Нөгөөтэйгүүр, автобусыг 1-р эгнээнээсээ гарч 2, 3 дугаар эгнээрүү орж түгжрэл үүсгэдгийг бас болиулаарай.
haltuurchin
2020-01-03 20:07
zuv muusain avtobusnii buudliig uuriin hashaa chig ezemshdeg lalaruud odoo 1 torguulaad l chatsgaa goojuulaad alga bolno
Зочин
2020-01-03 19:43
сонирхолтой
Зочин
2020-01-03 18:17
Яг зѳв.Нэгдүгээр эгнээ хэрэв байнга чѳлѳѳтэй байвал нийтийн тээвэр саадгүй зорчиж хүмүүс хүрэх газраа хурдан саадгүй хүрнэ.Цаашлаад нийтийн тээвэр хурдан саадгүй болбол жижиг тэрэгтэй хүмүүсийн тоо цѳѳрѳх магадлалтай.йХотын захад тѳлбѳргүй зогсоол олноор байгуулж, хотын тѳвийн зогсоолуудыг /ААНэгжийнхийг оролцуулаад цѳмийг нь тѳр хот мэдэлдээ аваад л тѳлбѳрийг нь маш ѳндѳр болго??Тэгээд л замын түгжрэл баяртай болноо???
Зочин
2020-01-03 18:09
Нийслэлийн явган иргэдээс...
2020-01-03 18:05
Автобусны буудлын тохилог талбайг балиартуулж буй ТҮЦ нэртэй чанаргүй хүнс өндөр үнээр зардаг авгай,ажил голдог хүүхнүүдээ,автобусны 1-р эгнээг хааж халтуурддаг тамхичин жолооч нараа та бүгд одооноос зам талбайг чөлөөлж амьсгаа авах эрхийг маань олгооч ээ.Төрийн хууль цааз байгаа шүү цаана чинь.Та бүгд хүнсний, архи тамхи,ариун цэврийн,тээврийн,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,хог хаягдлын, зөрчлийн гээд олон хуулийг зөрчсөөр ирлээ.Одоо больё нөхдөө...
keyboard_arrow_up