Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Авто зогсоолын арчлалт, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцлээ

2020 оны 1 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр хийсэн болон шинэчлэн засварласан авто зогсоолуудын арчлалт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/922 дугаар захирамжаар авто замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд ачаалал үүсгэдэг нийтийн эзэмшлийн авто зогсоолуудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулах замаар авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах арга хэмжээг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх санал боловсруулах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын Технологи, инновац, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөхөөр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгээс нийслэлийн Авто замын хөгжлийн газарт төлбөртэй зогсоолын журмыг шинэчлэн батлуулах үүрэг чиглэлийг өгсөн байдаг.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулсан нийтийн эзэмшлийн зам талбай болон авто зогсоолуудын арчлалт, ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах хэд хэдэн санал байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга И.Рэгзэдмаа онцолж хэлэв. Төлбөртэй зогсоолын үйлчилгээ эрхлэх байгууллагуудтай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НАЗХГ-тай “Гурвалсан гэрээ” байгуулах, “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бий болсон зогсоолууд”-ыг гэрээт /ашиглагч/ байгууллагуудад хариуцуулахдаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акт бүртгэлээр хүлээлцэж өгөх, эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээ, эвдэрч гэмтсэн хөрөнгийг засварлуулах, хэвийн байдалд оруулах асуудлыг гэрээт байгууллагуудад хариуцуулах, үйлчилгээний онцлогоос хамаарч эмнэлгүүдээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн эхний 30 минутыг үнэ төлбөргүй болгож, үнийн тарифт өөрчлөлт оруулах зэрэг саналуудыг хэлж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлсэн юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, журмын төсөлд тусгах нэмэлт саналуудаа хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Холбогдох газрууд хамтран авто зогсоолуудын арчлалт, ашиглалтыг зохицуулах журам болон аж ахуйн нэгжүүдийг үүрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажилла. Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар авто зогсоолуудын мөрдөх стандартыг боловсруул” гээд холбогдох байгууллагуудын удирдлагуудыг хариуцсан чиглэлдээ хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараагийн хэсэгт Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн төслийн танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хүргэв. Тэрбээр Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа гэрэлтүүлгүүд нь 20 гаруй төрлийн загвар, хүчин чадалтай тавигдаж байна. Энэ байдлыг цэгцлэж, гэрэлтүүлгийн зураг төсөв боловсруулах шатнаас эхэлж автозам, нийтийн эзэмшлийн зам талбай орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн тогтсон нэг стандартыг боловсруулж, мөрдөх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагууд тус тусын онцлогтой маш олон төрлийн гэрэлтүүлгийг санал болгодог бөгөөд улсын хэмжээнд энэ чиглэлийн тогтсон стандартгүйгээс гэрэлтүүлэгчийг сонгоход хүндрэлтэй байна. Иймд автозам, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн стандартын төслийг боловсруулан танилцуулж байна. Энэхүү стандартыг боловсруулах ажилд ШУТИС-ийн багш, эрдэмтэд оролцсон, тэдний төлөөлөл хүрэлцэн ирснийг уламжлав.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн, Хот тосгон ба суурин газрын автозам, гудамж талбайн гэрэлтүүлгийн стандартын төсөлд тусгах нэмэлт саналаа хэлж, Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр тогтов.

Хотын Захирагч С.Амарсайхан “Стандарттай хот болох ажил бидний 2020 оны нэг том зорилт. Гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, тохижилтын ажилд өнгө үзэмж, харагдах байдал чухал боловч аюулгүй байдал нэн түрүүнд тавигдах ёстой гэдгийг Стандартын газар анхаарч ажиллах шаардлагатай. Мөн зөвхөн гэрлийн лампын тухайд биш гэрлийн шон, аалзны тор шиг агаараар татсан утас, хэлбэр загвар гээд олон зүйлийг цогцоор нь нэг стандартад оруулж шийдвэрлэхийг  төсөлд тусгах хэрэгтэй” гэснээр уг асуудлыг Засаг даргын  зөвлөлийн гишүүд дэмжиж баталлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612439
0 эможи

Зочин
2020-01-09 22:37
keyboard_arrow_up