Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэв

2020 оны 1 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт 2030” бодлогын баримт бичгийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг хуралдаанд НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр танилцуулав.

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичиг нь дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй байдаг бол Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг 16 зорилго, 83 зорилт, 168 шалгуур үзүүлэлттэй байхаар төлөвлөсөн. Эдгээр зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтүүд нь ХОТ /Хүн-Орчин-Төлөвлөлт/ концепцийг хэрэгжүүлэхэд бүрэн чиглэгдсэн бөгөөд хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэхэд 101 шалгуур үзүүлэлт, орчин төвтэй шийдлийг хэрэгжүүлэхэд 22 шалгуур үзүүлэлт, төлөвлөлт төвтэй хөгжлийг хэрэгжүүлэхэд 45 шалгуур үзүүлэлт чиглэгдсэн байна. “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлуулснаар хөгжлийн нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдааг хангах, төсвийн төлөвлөлтийг бодитой болгох, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, нөхцөл байдлаа бодитоор үнэлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрэн бүрдүүлж, санхүүжилтийн бүх хэлбэрийг ашигладаг болох, тогтвортой хөгжил бүхий хөгжингүй хот болох зэрэг боломжууд тус тус бүрдэх аж.

Хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтыг ХОТ концепцтой нарийн уялдуулах шаардлагатай” гэдгийг онцолж хэлэв. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, хэтийн зорилтод тусгах нэмэлт саналаа хэлэн, энэ асуудлыг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуралдаанд “Улсын аварга фермер”-т тодорхойлох тухай асуудлын танилцуулгыг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын орлогч дарга Д.Пүрэвсүрэн хүргэлээ. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, “Улсын аварга фермер”-ийн болзлыг хангасан Ш.Шүрэнцэцэг, Б.Мандах нарыг танилцуулга материалыг холбогдох яам руу явуулахыг дэмжсэн юм.

Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 2019 онд иргэдээс ирсэн дуудлага, санал гомдлын талаар танилцууллаа

Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 2019 онд иргэдээс ирсэн дуудлага, санал гомдол хүлээн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийлээ.

Инженерийн хангамжийн болон нийтийн үйлчилгээний нийт байгууллагууд иргэдээс ирсэн дуудлагын дагуу мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ажилласан бөгөөд Иргэд хүлээн авах төвд нийт 7144 өргөдөл, гомдол, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн шугамаар нийт 5440 мэдээлэл, гомдол ирж бүрэн шийдвэрлэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд ирсэн хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 1.686.173 дуудлага ирсэн ба дараагийн шатны буюу дээд шатны байгууллагад ирсэн санал, гомдол 0.75 хувийг эзэлж байна.

2017-2019 онд ихэнх инженерийн хангамжийн байгууллагуудад гарсан технологийн зөрчил жил бүр буурч, 2019 оныг 2018 онтой харьцуулахад гомдол, мэдээллийн тоо 2523-аас 1934 болж 24.3 хувиар, шийдвэрлэлтийн дундаж хугацаа 41 хувиар тус тус буурсан нь иргэдэд хүрч буй үйлчилгээнд чанарын ахиц гарсан үзүүлэлт гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ч.Ган-Очир онцолж хэлэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, иргэдийг шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг холбогдох газруудад тэмдэглэлээр үүрэг болголоо.

Дараа нь хуралдаанд “Хотын дарга сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийн үйл ажиллагааны танилцуулгыг нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир хүргэлээ.

“Хотын дарга сонсож байна” 1800-1200 тусгай дугаарын утсанд 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 52.991 дуудлага ирүүлсэнээс 38.108 буюу 71.9 хувьд нь амжилттай хариулж, иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан байна. Нийт дуудлагаас 4.764 удаагийн дуудлагаар 6.502 өргөдөл, гомдлыг UB ERP системийн өргөдлийн дэд системд бүртгэж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон албан тушаалтнуудад шилжүүлснээс 6.351 өргөдөл шийдвэрлэж, 151 өргөдөл судлагдах шатандаа, хуулийн хугацаандаа явж байна. Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаарын утсаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа бөгөөд нийт 57 өргөдөл, гомдол гаргаснаас 44 хүсэлт, 13 гомдол тус тус бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн өргөдөл гомдлын нэг судлагдах шатанд, 56 шийдвэрлэгдсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ганц иргэний дуудлагыг ч алдахгүй байхад анхаарч үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож ажиллах шаардлагатай. Ирж байгаа өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч ажилла. Боловсон хүчний зөв хуваарилалтыг хийж, дуудлага бүрт мэдээллийг нь өгч ажиллах хэрэгтэй” гээд хоёрдугаар сарын 1-н гэхэд үйл ажиллагаа жигдрүүлсэн байх шаардлагатай гэдгийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

 

Эх сурвалж:   Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612450
0 эможи

Зочин
2020-01-09 22:41
Зочин
2020-01-09 15:41
keyboard_arrow_up