Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Орлого багатай өрхүүдийг 45 хоног ШАХМАЛ ТҮЛШЭЭР үнэгүй хангахаар болжээ

2020 оны 1 сарын 17

Arslan.mn

Засгийн газраас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр өнгөрсөн онд гарсан билээ. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр хангаснаар хорт утааны ялгарал мэдэгдэхүйц хэмжээгээр буураад байгаа.

Тэгвэл энэхүү ажлын хүрээнд орлого багатай өрхүүдийг 45 хоног үнэгүй шахмал түлшээр хангахаар болжээ.

Тодруулбал, нийслэлээс агаарын чанарыг сайжруулах 2, 3 бүсэд амьдарч байгаа амжиргааны түвшин доогуур буюу 240 хүртлэх оноотой зорилтот бүлгийн 10000 гаруй өрхөд 45 хоногийн хэрэглээний сайжруулсан түлшээр хангахаар ажиллаж байна.

Сайжруулсан түлшээр хангахад нэмэлт борлуулагч, цэг нэмэх шаардлагагүй бөгөөд одоо олгож буй цэгүүдээс /БГД-ийн 608, БЗД-ийн 2385, СХД-ийн 3659, СБД-ийн 934, ХУд-ийн 682, ЧД-ийн 1732/ өрхүүд  сайжруулсан түлшээ 7 хоногийн 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой аж.

Тус ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, "Тавантолгой түлш" ХХК, Би Ти жи Ти ХХК хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612699
1 эможи

Намжил
2020-01-18 11:28
Зөв гэхдээ тэр гэрт очиж чадах бол уу тараах гэж байгаа хүмүүс танил талдаа өгөөл дуусаа шүү дээ
тогтох
2020-01-17 15:39
Ёстой зөв шийдэл арай эрт ингэх байсан юм гэхдээ тараалтандаа анхаарахгүй бол манай иргэд арай дэндүү шүү !!!!!
Зочин
2020-01-17 13:30
keyboard_arrow_up