Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийн нээлттэй өдөрлөг боллоо

2020 оны 1 сарын 17

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Өдөрлөгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар болон УИХ-ын гишүүд, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон яамдуудын санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Тодруулбал, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн болон салбарын бусад барилга байгууламжид тавигдах норм, стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа, танилцуулгыг ашигласнаар  орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг төсөв хийлгэх цаг хугацаа, хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдэх юм.  Мөн Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран үр дүнтэй ажиллах боломжтой байгаа аж.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн нээлттэй өдөрлөгийг  нээж хэлсэн үгэндээ “2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт тэр тусмаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэл, аймаг орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгч хамтарч ажиллах зорилготой. Өнөөдөр сургууль цэцэрлэг, соёл, спортын барилгын загвар макетуудыг танилцуулж мэдээлэл өгөх болно. Төсөв нь батлагдсан ч зураг төсөл дээр удаж төсөл хөтөлбөр удааширдаг. Энэ асуудлыг яамны зүгээс хөнгөвчилж бэлэн батлагдсан макет зураг төслүүдийг танилцуулж байна” гэв.

2020 онд улс нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод нийт 135 цэцэрлэгийн барилга, 67 сургуулийн барилга, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга баригдаж, цэцэрлэгийн хүчин чадлыг 22 хувиар ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадлыг 41 хувиар, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын хүчин чадлыг 47 хувиар тус тус нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Боловсролын салбарт хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд иргэдийн оролцоог хангах нь хамгийн чухал. Сургуулийн насны хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байгаа энэ үед хэрэгцээ шаардлагыг нь хангасан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 17 сургууль газаргүй, зураг төсөв нь батлагдаагүй байхад нийслэлийн удирдлагууд газар чөлөөлөлт хийж эхнээсээ баригдаж байгаа. Тиймээс цаашид боловсролын салбарт хийгдэж бүтээн байгуулалтад шинэчлэл хийгдэхэд өнөөдрийн өдөрлөг чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний ирээдүйд хийх хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт юм” хэмээв.

Монгол Улсын 2020 оны төсөвт нийслэлд салбарын хөрөнгө оруулалтын 139 төсөл хөтөлбөр арга хэмжээнд 260 гаруй тэрбум төгрөг батлагдсан аж.  Хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт 118, соёлын салбарт 14, спортын салбарт 4, шинжлэх ухааны салбрат 3 төсөл арга хэмжээг тус тус хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
612716
1 эможи

Зочин
2020-01-19 18:53
Хотын түгжрэлээ шийдэх нэг алхам ч алга. Улсын нэг сургуулиа орчин цагийн кампус маягийн барилгад Багануур дүүрэгдээ шилжүүлье гээд мөнгөө тэнд цацвал, энд газар алга
Зочин
2020-01-18 17:59
Зочин
2020-01-17 20:18
Ehleed zurag tosoloo barigdah gazraa so good tosov gardag uim agaart too bodood tosov bataldag uhaantai said nar uim aa mongol dooroo hogjih bhaa
Зочин
2020-01-17 16:24
keyboard_arrow_up