ҮЙЛ ЯВДАЛ: Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг, ээлжит хэвлэлийн бага хурал болно
2020 оны 1 сарын 31
11:00 цагт ЭМЯ-нд коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт Монголбанкны байранд сар тутам зохион байгуулдаг, ээлжит хэвлэлийн бага хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд чуулган хуралдана.
- "Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх
- Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудал
- “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; Үдээс хойших хуралдаан
- Монгол Улсын Засгийн газрын мэдээлэл /Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар/ сонсоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
613190
1 эможи
Зочин
2020-01-31 11:41
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: