Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эрүүл ахуйн шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг устгасан“ 

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдварын эсрэг авч байгаа арга хэмжээнийхээ талаар ЭМЯ, МХЕГ болон бусад холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд "2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулж байгаа.

Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрснийг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан. 

Мөн хүнсний аюулгүй хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613379
0 эможи

Зочин
2020-02-05 17:37
Зочин
2020-02-05 14:25
keyboard_arrow_up