Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж харамсалтай хэрэг гарсан“

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон бусад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 32 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.

Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэх арга хэмжээг авалгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан сануулсан юм. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.

Arslan.mn

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажил хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран автотээврийн товчоодод үзлэг шалгалт тогтмол явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд 100 тонн түүхий нүүрсийг хураан авч Амгалан дулааны станцад хүлээлгэж өгч, зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авжээ.

Угаарын хий мэдрэгчийг дуугарсан тохиолдолд унтрааж, эсхүл хэрэглэх заавар зөвлөмжийг нь дагаж мөрдөөгүйн улмаас угаартах тохиолдол их байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ. Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд гурван настай хүүхэд угаартаж амь насаа алдсан. Шалтгаан нь угаарын хий мэдрэгчийг суурилуулсан ч зайг нь салгаснаас болж ийнхүү харамсалтай хэрэг гарсан байсан. Тиймээс иргэд мэдрэгч дуугарсан тохиолдолд заалт дахь тоог нь мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдээд, агаар сэлгэлтийг хийж арга хэмжээг авах хэрэгтэй” гэв.

НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Шинэ коронавирус өвчлөлд сүүлийн 24 цагийн дотор шинэ тохиолдол бүртгэгдсэн улс орон алга. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг албан ёсоор мэдэгдье. Гадаад улс орноор дамжин орж ирсэн иргэдийн ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа иргэдийн биеийн байдал хэвийн” хэмээн хэллээ.

Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн короновирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийн газарт нус цэрээ ил хаяж, бие зассан иргэнд Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Мөн иргэн аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 хүртэлх метр газрыг цэвэрлэх, дүүрэг хороодууд хог ачилтыг эрчимжүүлж элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа энэ үед иргэд эрүүл мэнд, амь насаа хамгаалж хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг дагаж мөрдөхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ.

Тэрбээр “Хэвлэл мэдээллийн байгууллагууд  та бүхэн халдвар үүсэх өндөр магадлалтай олон нийтийн газар бие засах, нус цэрээ ил задгай хаяхгүй байх уриалгыг иргэдэд өгч, хувийн ариун цэврийг сайтар хангаж хотын соёлыг түгээхэд хамтарч ажиллахыг хүсч байна” гэлээ.

Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг хэрэгжүүлж буй.

БНХАУ-аас худалдан авч байгаа төхөөрөмжийн эхний ээлжийн 20,000-ыг энэ долоо хоногт тараасан бол Бямба гарагт дараагийн ээлжийн 60,000 ширхэг нь ирнэ хэмээн албаныхан мэдээлээд байна.

Нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал бүрэн хангагдахгүй бөгөөд та өөрийн орон сууц, гэрийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зөв галлагааны зааварчилгааг байнга дагаж мөрдсөнөөр гэр бүлийн тань авулгүй байдал хангагдах учир сайтар анхаарна уу.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613543
0 эможи

ИРГЭН
2020-02-11 05:24
ҮХЭР МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ҮХЭХГҮЙ ҮР ХҮҮХДЭЭ АЛЖ БАЙГАА ТЭНЭГҮҮД
Зочин
2020-02-10 21:10
зочин
2020-02-10 18:41
Хэлээд зааварлаад хөрөнгө гаргаад байхад өөрсдийн залхуу зангаас болж үхэж үрэгдэж байгаа бол хохь нь.
зочин
2020-02-10 18:41
Хэлээд зааварлаад хөрөнгө гаргаад байхад өөрсдийн залхуу зангаас болж үхэж үрэгдэж байгаа бол хохь нь.
keyboard_arrow_up